Тэмдэглэлийг: П.Ганхуяг (Хуягаа), Г.Амархүү, Монголын шувуу ажиглагчдын клуб
Улаанбаатар орчмоор нүүдлийн шувуудыг ажиглах гэж бид
ихэвчлэн Ногоон нуур (4 дүгээр цахилгаан станцын ус цэвэршүүлэх байгууламж), Сонгины амралтын Туул голын орчим руу явдаг юм. Говьд
ажилладаг шувуу ажиглагч залуус маань урдаас нүүж ирж байгаа шувуудын талаар
мэдээлэл өгч, бид ийнхүү нүүдлийн шувуудаа ажиглахаар явлаа. Тохиролцсон ёсоор
Сонсголонгийн гүүрний хажуугийн Моносын хойно энэ өдрийн өглөө 8.30мин-д
уулзсан. Энэ удаагийн аялалд маань 8 хүн оролцсон. Бид эхлээд шууд Ногоон нуур
руугаа хөдөлсөн ба энэ үед гадаа -7 градусын хүйтэн байв. 3
маань түрүүлж ирсэн учир нуур руугаа шууд явсан байсан. Бид
тэд нарын араас удалгүй 20мин дараа очсон юм.
Ногоон
нуур -(UB pond)
Биднийг ирэх үед
нуурын дээгүүр олон тооны үхэр цахлай Larus
argentatus, хондон ангир
Tadorna
ferrguginea нисэж байгааг харсан. Бид нөгөө 3-тайгаа уулзаж нуураа бүхэлд нь яндан
дурангаар дурандав. Нууранд нийтдээ 39 зүйл шувуу бүртгэсэн, мэдээж эдгээр
дотор бидний ажиглалт хийсэн газруудаар түгээмэл таарч байсан нүүдлийн болон
суурин шувууд орж байгаа. Жишээ нь: эвэрт болжмор
Eremophila
alpestris, хээрийн боршувуу
Passer
montanus, оронгийн боршувуу
Passer
domesticus, хэрээнийхэн Corvidae
(хон Corvus corax
болон хар Corvus
corone, улаан хушуут
Pyrrhocorax
pyrrhocorax, алаг шаазгай
Pica
pica гэх
мэт). Өглөө болохоор гадаа жаахан салхитай жиндүүхэн учир
бээлийгээ авах минь яавдаа гэж бодож байв. Хуучны адилаар төмөр замын ус гардаг
гармын гүүр дээр гарч ажиглалтаа эхэлсэн.
Хүрэн толгойт цахлай Larus ridibundus (зургийг Ганхуяг)
Бидний зогсож байгаагаас зүүн хойд
хэсгийн устай хэсэгт маш олон тооны шувууд байсан. Энэ хэсэгт 4 зүйл шувуу
байсан ба бид тэдгээрийн тоог гаргах гэж үзлээ. Хондон ангир Tadorna ferruginea болон зэрлэг нугас Anas
platyrhyncus 2 элбэг байсан бол хүрэн толгойт цахлай Larus ridibundus
20 гаруйг, үхэр цахлай
Larus
argentatus- 90 гаруйг
тоолсон. Хөх дэглий Ardea cinerea
харагдахгүй байгаад бид жаахан гайхаж байв. Учир нь энэ
үед бид тэднийг байнга хардаг юм. Бид энэ орчимд 16 хар тодол
Sturnus
vulgaris, маш олон тооны
сохор элээ Milvus migrans, нэг умардын хавтгаалж Vanellus vanellus
болон бусад түгээмэл суурин шувуудыг ч бүртгэв. Ийнхүү нуурынхаа
урдуур тойрон зүүн хэсгийн бургас руу жижиг шувуу харахаар хөдлөсөн. Бургас руу
явах замдаа хос үүрэнсүүлт Uragus sibiricus
занатай таарч, зургийг авч баахан хөөцөлдсөн. Мөн эгэл
заны Pyrrhula
pyrrhula дуу ойролцоох бургаснаас сонсогдсон боловч бид хайгаад олоогүй.
Ногоон нуурын зүүн хэсэгт (зургийг Амархүү)
Хос хумхин бохио Mergus merganser (зургийг Амархүү)
Ийнхүү бид
нуурын зүүн хэсэгт байх цэвэршүүлэх байгууламжын шинэхэн татсан устай хэсэгт ирэхэд маш олон тооны усны шувууд
үргэн ниссэн. 270 гаруй хөх дэглий Ardea
cinerea, 2 хос шовтгор
алаг нугас Anas acuta, нэлээд олон тооны алаг шунгаач
Bucephala
clangula, 30 орчим ногоохон
нугас Anas crecca, 1 хос хүрэн тогойт шумбуур
Aythya
ferina, 4 хос зээрд нугас
Anas
penelope, 2 хос халбага
нугас Anas clypaeta, 1 хос хумхин бохио Mergus merganser
нугас зэргийг голын
орчим харсан. Махчин шувуудаас 1 хээрийн бүргэд
Aquila
nipalensis, 1 нөмрөг тас
Aegypius
monahus тааралдсан бол жижиг шувуудаас 4 номин хөхбух
Parus
syanus, 1 улаан гүеэтхөөндэй
Turdus
ruficolis, 1 адууч чогчого
Oenanthe
oenanthe, 6 сибирийн
хайруулдай Prunella montanella, 2 шарга хайруулдай Prunella fulvescens
тус тус харсан. Ийнхүү бид энэ орчимд ажиглалтаа дуусгаад
буцаад машин руугаа алхсан. Буцах замдаа бид боролзой богширго, эвэрт болжмор
мөн нүүж буй 1 ойн сарыг харав. Эндээс нэг маань хот руу буцсан юм. Бид Ногоон
нуураас хөдөлж, гангар хун үүрлэдэг Хун нуур руу явцгаав, нэг нөхөр маань
монгол газрын боршувуу Pyrgilauda davidiana
хармаар байна гэсэн учир Хун нуур явах замдаа замгүй
жаахан аялав. Харамсалтай нь бид тэр боршувууг харж чадаагүй, уг нь бол манай
хээрээр түгээмэл таардаг шувуу юм.
Алаг шунгаач
Bucephala
clangula (зургийг Амархүү)
Хун
нуур –Swan lake
Ийнхүү бид Хун
нууранд ирэхэд жижиг хэмжээний нууранд олон тооны шувууд цугласан байв. 2 хун Cygnus
cygnus маань
ч ирсэн байв. Энэ 2 хунгаас бусад нь Ногоон нууранд таарсантай адил зүйлийн нугаснууд
байсан. Нуур дурандах зуураа маш олон тооны элээтэй Milvus migrans
хамт 1 цагаан сүүлт нөмрөг бүргэд Haliaeetus albicilla
эргэлдэж байхыг харсан. Мөн монгол болжмор
Melanocoripha
mongolica, дэрсний жиргэмэл Calandrella
cheleensis зэрэг зүйлүүд энэ орчимд ажиглагдаж байсан. Ийнхүү бид Сонгины уулсыг
чиглэн хөдлөв. Энэ үед нар нэлээд өндөрт гарсан байсан учир гадаа ч сайхан
болсон байсан.
Хун нуур (зургийг Амархүү)
Адууч чогчого
Oenanthe
oenanthe (зургийг Амархүү)
Хондон ангир
Tadorna
ferrguginea (зургийг Амархүү)
Хос хун нуурандаа Cygnus
cygnus (зургийг Ганхуяг)
Сонгино хайрхан уул, түүний орчимд
Сонгины уулын зүүн
энгэрээр явж байгаад 1 тураг гогой Phalacrocorax
carbo 2 хөх дэглийтэй Ardea
cinerea хамт голын зүүн эрэг дээр сууж байгаатай таарсан. Мөн энэ орчимд 1 мяраан
чогчого Oenanthe
pleschanka модны орой дээр сууж байв. Бид Сонгины амралт орчимд ирж зогссон. Энэ
орчимд цагаан шанаат хөмрөг Emberiza leucocephala
маш олноороо нүүж байгаатай таарсан, тэдний дотор шархөмсөг
хөмрөг Emberiza
cioides ч байв. Энд бид их алаг Dendropcopos
major, бага алаг
тоншуулнуудыг Dendropcopos minor харсан. Мөн хөхбухуудаас их хөхбух
Parus
major, номин хөхбухтай Parus
cyanus таарав.
Бид энэ орчмоос хөдөлж Сонгины уулынхаа энгэр хэсэгт байх төмөр замтай хайлаас
бүхий хэсэгт шувуу ажиглахаар ирсэн боловч шувууд харьцангуй цөөн байсан. Хэдий
тийм боловч Амархүү маань үзэсгэлэнт эр ягаан бужмарын Carpodacus
roseus зургийг
авсан байв. Бид тэр бужмар таарсан газрыг дахин дурандаж нийт 3 эм, 1 эр ягаан
бужмарыг олсон. Эндээс манай аялалын 3 хүн маань хот руу буцсан. Ингээд бид
4-лээ үлдэж өөр газар явж дахин шувуу ажиглахаар тохиролцов. Учир нь энэ үед
бид нийтдээ 51 зүйлийн шувуу харсан байсан. Зарим маань харсан шувуудынхаа
зүйлийн тоог 60 болгомоор байна тэгэхгүй бол нойр хүрэхгүй нь гэж хошигнож
байсан. Бид ийнхүү дараах газрынхаа төлөвлөгөөг хэлэлцэж байх зуураа үзэсгэлэнт
эр цээжмэг галсүүлтийг Phoenicurus erythrogaster
хашааны доод хэсгээр нисэж байхтай таарсан. Өнөөдрийн харсан
үзэсгэлэнт шувуудын нэг байсан. Ийнхүү бид Сонгиноос Маршалын гүүр рүү хөдөлсөн
юм.
Эр ягаан бужмарын Carpodacus
roseus (зургийг Амархүү)
Бага алаг
тоншуур Dendropcopos minor (зургийг Амархүү)
Эр цагаан шанаат хөмрөг Emberiza leucocephala (зургийг Амархүү)
Маршалын
гүүр, түүний орчим
Бид
Яармагийн гүүр гарч байхдаа 1 начин шонхортой Falco tinnunculus
таарч харсан шувуудын жагсаалтаа 52 болгосон. Их
тэнгэрийн амны ойролцоо шувуу дурандах бол тийм ч амар зүйл биш учир (ерөнхийлөгчийн хамгаалалтынхан хөөгөөд байдаг юм)
бид жаахан зүүн тийш явж зогсон, Туулын бургастай хэсэг
рүү орсон. Энд бид 30 орчим минут алхсан бөгөөд хамгийн түрүүнд номин хөхбухтай
Parus
cyanus таарсан.
Ойр орчимд шувууд бага байсан тул эндээсээ хөдөлж Ар зайсангийн амруу шувуу
дурандая гэж шийдсэн. Машин руугаа буцах үедээ маш өндөрт 1
хар өрөвтас Ciconia nigra
ганцаараа нисэж байхыг олж харж шувууны жагсаалт маань 53
болсон доо.
Хар өрөвтас Ciconia nigra (зургийг Амархүү)
Ар
зайсангийн ам
Бид Ар зайсангийн
аманд ирэх үед 17:00 цаг орчим болж байсан. Бид машинаа зогсоол дээр
байрлуулаад шууд шувуу хооллодог цэг рүү алхсан. Ойгоор дээш алхаж байгаад 1 ятга
шаазгай
Garrulus
glandarius, 1
өдөрч хөхбух Parus ater, өрнийн тоншголжинтой Sitta europae
таарч жагсаалт маань 56 болсон. Мөн шувуу хооллодог цэг
дээр ирж хүрэн толгойт Parus montanus
болон хар толгойт хөхбухуудыг Parus
palustris харав.
Ятга
шаазгай
Garrulus
glandarius (зургийг Амархүү)
Их хөхбух
Parus
major (зургийг Ганхуяг)
Энд бид шувуудыг ойроос дарах сайхан боломжтой болдог учир
ойролцоогоор 40 орчим минут саатаж, хооллож буй шувуудын зургийг дарсан. Өдөр
хүнсэнд хэдэн хуурай идэх юм авсан байсан тул түүнээсээ шувууддаа нэмж өгсөн. Хөхбухуудын
зургийг дарж суух зуураа шилийн сар Buteo hemilasius
нисэхтэй таарч ийнхүү бидний харсан шувуудын жагсаалт
маань 59 болсон юм. Бидний энэ өдрийн аялал маань 59 зүйл шувуутайгаар
өндөрлөсөн юм. Уг нь бол хөөндэйнүүд, цэгцүүхэйнүүд, солбин хушуут гэх мэт
таарч болох шувуудыг таамаглаж байсан ч тэдэнтэй таараагүй, хэдий тийм боловч
нүүдлийн үе эхэлсэн учир маш олон шувуудын жагсаалтай гэр рүүгээ буцсан даа. Шувуудын
нүүдлийн улирал дөнгөж эхлэж байгаа болохоор дараагийн аялалаараа үүнээс ч олон
шувуудын жагсаалттай буцах байхдаа, тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна шүү.
Хар толгойт хөхбухуудыг Parus
palustris (зургийг Амархүү)
Shuvuu sonirhogchid er ni yamar camer baridag be?Canon or Nikon? hedtei duran baival zugeer baidag bol?Ene zuragnuudig harlaa saikhan avchee. Neeh unetei bish gehdee davgui sain duran ymar duran baival zugeer bol zovolgoo ogooch
ReplyDeleteЯмар камер, ямар линзээр энэ зурагнуудаа авсанаа хэлж өгнө үү.
ReplyDeletenikon d800 + nikkor70-200 f2.8 + 2x extender +nikkor80-400 - baihad boloh bolov u?Gol ni shuvuundaa yaaj sain oirtoh be?
ReplyDeleteGoy zyrag awsan bainaa.
ReplyDeleteсайн байна уу их сайхан зурагнууд бас мэдээллүүд байнаа. Би өөрөө биологийн ангийн оюутан шувуу ажиглах их дуртай. Ногоон нуур яг хаана байдаг вэ? Би газрын зураг дээрээс хайгаад олсонгүй. Шувуу ажиглаж очих гэсэн юм.
ReplyDelete