Saturday, April 13, 2013

Оюу Толгой төслийн уурхайн талбай дотор байрлах Хаягдал усан сан, Хаягдал хүдэр хадгалах байгууламж дээр нүүдлийн шувууд ажигласан тэмдэглэл (2013-4-12)

Тэмдэглэл бичиж, зургийг авсан: Б.Дашням, З.Батсүрэн (Оюу Толгой, Байгаль орчны хэлтэс)

7.45 - Өглөө бид Оюу Толгой төслийн захиргааны оффисийн гадна талаас хаягдал хүдэр хадгалах байгууламжийн зүг хөдөллөө. Цаг агаар тогтворгүй, солигдмол үүлтэй байв. 8.00 - Хаягдал хүдэр хадгалах байгууламжийн оффис дээр ирэн талбай хариуцсан ахлах ажилтантай  уулзан зохих зөвшөөрөл аван хаягдал хүдэр хадгалах байгууламжийн даланруу (хаягдал хүдрээс тунаж үүссэн усан сан) хөдөллөө. 8.14 - Далан дээр ирэхэд тэнгэр бүрхэг, салхитай байлаа.  Эргэн тойрноо сайтар ажиглан шувуудын зүйл, тоо толгойг бүртгэхээс гадна зарим шувуудын зургийг дарлаа. Усан сан харьцангуй том, тэнгэр бүрхэг байсан учир сайн зураг авахад хүндрэлтэй байв.
Ажиглалт хийсэн нууруудын байршил
Бүртгэсэн шувууд:
1.      Хумхин бохио (Mergus merganser) – 5
2.      Хөх цэгцгий  (Motacilla alba) – 2
3.      Зэрлэг нугас  (Anas platyrhynchos) – 8
4.      Ногоохон нугас (Anas crecca) – 12
5.      Алаг шунгаач – (Bucephala clangula) – 4
6.      Мөнгөлөг цахлай (Larus mongolicus) – 2
Ногоохон нугас (Anas crecca)
 Алаг шунгаач – (Bucephala clangula)
 Хумхин бохио (Mergus merganser)
 
8.38 – Далан дээрх шувууны ажиглалтаа өндөрлөн цааш Хаягдал усан санруу хөдөллөө. 9.00 - Хаягдал усан сан дээр ирэхэд нарлаг, салхи баруун хойноос 4-6 м/с хурдтай байв.
Бүртгэсэн шувууд:
1.      Хар өрөвтас (Ciconia nigra) – 42
2.      Хөх дэглий (Ardea cinerea) – 3
3.      Зэрлэг нугас (Anas platyrhynchos) – 7
Хар өрөвтас (Ciconia nigra)
Хөх дэглий (Ardea cinerea)
Зэрлэг нугас (Anas platyrhynchos)
9.21 Ажиглалт өндөрлөв. 12.40 - Үдээс хойш хаягдал усан санруу дахин очиж шувуу бүртгэн зураг авав. Нарлаг, салхи баруун хойноос 5-8 м/с хурдтай байв.
Бүртгэсэн шувууд:
1.      Эгэл хилэнжигүүр (Himantopus himantopus) – 2
2.      Буурал галуу (Anser fabalis) – 2
3.      Хүрэн толгойт цахлай (Larus ridibundus) – 9
4.      Хондон ангир (Tadorna ferruginea) – 6,  Оюу Толгой төслийн усан сангуудад нийт 12 зүйлийн 104 толгой шувуу бүртгэв.
14.00 – Ажиглалт өндөрлөв.
 Буурал галуу (Anser fabalis)
 Хүрэн толгойт цахлай (Larus ridibundus)
Эгэл хилэнжигүүр (Himantopus himantopus)

No comments:

Post a Comment