Monday, March 13, 2017

"МОНГОЛ ОРНЫ ЖИГҮҮРТЭН - 2016" ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны жигүүртэн” фото зургийн уралдаанаа зарлаж байна. Энэхүү уралдаан нь ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор зарлагддаг билээ. Энэ жилийн уралдаан 2017 оны 4 сарын 10 хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа хугацаанаас өмнө info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү.
Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Уралдааныг дүнг 4 дүгээр сарын 15-нд зохион байгуулагдах Дэлхийн нүүдлийн шувууны өдөрт зориулсан нэгдсэн арга хэмжээний үеэр олон нийтэд зарлаж шагнал гардуулах болно.
No automatic alt text available.
Зурганд тавигдах шаардлага: Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно. Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай болон гар утсаар авсан зургийг оролцуулах боломжгүй. Зурганд засвар хийхийг хориглохгүй бөгөөд тэгэхдээ эвлүүлэг хийхийг хориглоно. Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Зурган дээр тамга байж болохгүй. Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчийн эрх тухайн зурагчинд хадгалагдах болно.
Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн албан ёсны facebook дээр байрлуулах юм https://www.facebook.com/pages/Wildlife-Science-and-Conservation-Center-of- Мongolia/173406369372024.
Энэ жилийн уралдааны бай шагналыг ITZONE Mongolia, QNAP Mongolia компаниуд болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төв ивээн тэтгэж байгаа бөгөөд шилдэг 3 зургийг тэргүүн байр эзлүүлэхээс гадна, ховор шувуудын болон ховорхон агшины номинаци тус бүрт нэг зургийг шалгаруулна.
Байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болох Монголын шувуу сонирхогч залуусын уулзалтын үеэр зохион байгуулна. Уралдаанд шалгарсан оролцогсодтой и-майлээр холбоо барих бөгөөд ЗАСХТ, МШАК-ын facebook болон вебсайт дээр зарлах болно. Мөн шалгарсан бүтээлийг нийтийн хүртээл болгох үүднээс дээрх вебсайт дээр байрлуулж, сурталчилах болно.
Танд амжилт хүсье!
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын шувуу хамгаалах төв
Монголын шувуу ажиглагчдын клуб