Sunday, April 21, 2013

Зүүн бүсийн нутгаар шувуу ажигласан тэмдэглэл (4 сарын 2-14)



Тэмдэглэл бичиж, зургийг дарсан: Э. Төгөлдөр (TNC, Mongolia)
 
4 сарын 2-14-ны хооронд Хэнтий, Дорнод аймгуудаар ажлаар яваад ирлээ. Энэ хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Хэрлэн Тооно БНГ болон бусад газарт тэмдэглэгдсэн шувуудыг ажиглалаа. Багануурын Хэрлэн голын гүүрний доохонтой голын халианд 100 гаруй ангир 2 хун тааралдлаа. Гүн Галуутайн том нуур болох Их Гүн гэсээгүй, тул шувуугүй байсан бөгөөд зүүхэн талд нь байрлах жижиг устай нуурууд нь захаасаа гэсч эхэлж байсан. Аваргын голын Бэлчир дээр нилээдгүй олон тооны Хошуу галуу Anser cygnoides, 1 Цэн тогоруу Crus vipio, Умардын хавтгаалж Vanellus vanellus, 2 Хээрийн галуу Anser indica тэмдэглэсэн. Хэрлэн тооно ууланд Ооч ёл Gypaetus barbatus өндөглөсөн байна. Шувуудыг харсан газар нутаг, сар өдрийн талаарх мэдээллийг доор жагсаалаа.

Дэлгэрхаан сум харсан шувууд:
1.      Ойн сар Buteo buteo- Дэлгэрхаан сум /2013-04-07/
2.      Шилийн сар Buteo hemilasius- Дэлгэрхаан сум /2013-04-07/
 Ойн сар Buteo buteo
 Шилийн сар Buteo hemilasius

Хэрлэн тооно БНГ орчимд харсан шувууд:
1.      Идлэг шонхор Falco cherrug- Хэрлэн тооно БНГ /2013-04-08/
2.      Ёл Gypaetus barbatus- Хэрлэн тооно БНГ /2013-04-08/
3.      Ягаан бужмар Carpodacus roseus- Хэрлэн тооно, Дэлгэрхаан сум /2013-04-08/
4.      Дагуур ятуу Perdix dauuricae- Хэрлэн тооно, Дэлгэрхаан сум /2013-04-08/
5.      Годлевскийн хөмрөг Emberiza godlewskii-Хэрлэн тооно, Дэлгэрхаан сум /2013-04-08/
6.      Сибирийн хайруулдай Prunella montanella-Хэрлэн тооно, Дэлгэрхаан сум /2013-04-08/
7.      Хадны боршувуу Petronia petronia - Хэрлэн тооно, Дэлгэрхаан сум /2013-04-08/
Идлэг шонхор Falco cherrug
Ооч ёл Gypaetus barbatus
Ягаан бужмар Carpodacus roseus
Годлевскийн хөмрөг Emberiza godlewskii
Сибирийн хайруулдай Prunella montanella

Хадны боршувуу Petronia petronia


 Аваргын голын бэлчир орчимд харсан шувууд:
1.      Хошуу галуу Anser cygnoides-Аваргын голын бэлчир /2013-04-10/
2.      Цэн тогоруу Grus vipio - Аваргын голын бэлчир /2013-04-10/
3.      Хээрийн галуу Anser indicus - Аваргын голын бэлчир /2013-04-10/
Хошуу галуу Anser cygnoides ба Цэн тогоруу Grus vipio

Хээрийн галуу Anser indicus


Хэрлэн гол орчимд харсан шувууд:
1.      Хондон ангир Tadorna ferruginea- Багануур /2013-04-02/
2.      Гангар хун Cygnus CygnusХэрлэн гол, Гүн Галуутайгаас доошоо /2013-04-13/

Хондон ангир Tadorna ferruginea
  Гангар хун Cygnus Cygnus

No comments:

Post a Comment