Monday, August 31, 2009

Цагаан Халзан тvнжvvр харсан уу?

Бид Архангай явж байгаад замдаа Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархайн дэргэд байх Тахилт нууранд шувуу дурандав. Зэгс ихтэй маш сайхан нуур байна лээ. Энэ нууранд харсан 75 орчим хээрийн галуун дотор А87 гэсэн ногоон өнгийн хүзүүвчтэй галуу 1 байсан.

Thursday, August 20, 2009

Галбын говь ба ногооны талбайн шувууд

7 дугаар сарын 23-31 ны хооронд Галбын говиор Жороо тоодогийн судалгаанд оролцлоо.
Нэг ч бороотой өдөр таарсангүйээ. Маш халуун дунджаар 40 градусын халуун өдрүүд байлаа. Бид жороо тоодог Macqueen's bustard-ийг байрлах мөн тохиолдоц газруудын координацыг авч амьдрах орчныг нь бичиглэж байв.

Далавчны тэмдэгтэй шилийн сар шувуу

Бид өнгөрсөн 5 сарын 17 нд Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хадны орчмын уулсаар судалгаа хийж яваад хоёр далавчиндаа шар өнгийн тэмдэгтэй нэг шилийн сар шувуутай таарсан. Бид далавчин дээрх дугаарыг нь харах гэсэн боловч чадсангүйээ, шувуу маань нилээд өндөр аваад холдсон. Гэхдээ муухан ч гэсэн тэмдэг харагдах төдий зургийг доод талаас нь дарж амжлаа. Үүнээс хойш 6 дугаар сарын 19 нд нөгөө газраа дахин шар өнгийн тэмдэгтэй ижил зүйлийн шувуу харсан ба түүний баруун далавчных нь тэмдэг унасан зөвхөн зүүн далавчиндаа тэмдэгтэй байв. Энэ шувуу энэ (N 47.33075, E 106.82981) цэгт байрлах том хэмжээний ганц хадны орой дээрх үүрэн дээр суун үүрний материалуудыг янзлаж цэгцлэж байгаа харагдсан. Энэ магадгүй бидний анх харсан шувуу эсвэл өөр нэг өрөөсөн тэмдэг нь унасан шувуу байж болох юм. Хэрвээ тийм бол энэ орчимд тэмдэгтэй хоёр шувуу байна. Миний мэдэж байгаагаар энэ шувуу 2007 онд Монголын Шувуу Судлалын нийгэмлэгээс тухайн газар хийсэн судалгаанд хамрагдсан шувуу болов уу гэж бодож байна.