Monday, October 1, 2012

2012 оны МОНГОЛ ОРНЫ ЖИГҮҮРТЭН фото зургийн уралдааны зар


Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанаа 3 дахь жилдээ дахин зарлаж байна.
Монгол орны жигүүртэн амьтад фото зургийн уралдаан нь Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих зорилгоор зохион байгуулагддаг.
Энэхүү уралдаан 2010 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дотоод, гадаадын олон оролцогсод жил бүр амжилттай оролцож хүрээгээ тэлсээр байгаа нь бидэнд энэхүү уралдааныг үргэлжлүүлэх ихээхэн урам зориг өглөө.
Энэ жилийн уралдаан 2012 оны 12 сарын 10 хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа энэ хугацаанаас өмнө info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү. Уралдааны дүрэм журам, ирүүлэх материалд тавигдах шаардлагуудыг эндээс татаж үзнэ үү.
Өмнөх жилүүдийн Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанд ирүүлсэн болон шалгарсан зургуудыг доорх холбоосууд дээр дарж үзэж сонирхоно уу.

2010   
Ирүүлсэн зургууд - http://www.wscc.org.mn/photo_contest/index.html;
Шалгарсан зургууд - http://www.wscc.org.mn/photo2010contest.html;
2011   
Ирүүлсэн зургууд - http://www.wscc.org.mn/photo_contest/2011contest.html     
Шалгарсан зургууд - http://wscc.org.mn/photocontest.html; 

Та бүхэнд амжилт хүсье!

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын шувуу ажиглагчдын клуб

 2012 MONGOLIA WILD BIRD PHOTO CONTEST

We are pleased to announce the 2012 Mongolia Wild Bird Photo Contest. The contest is organized for the third time by Wildlife Science and Conservation Center of Mongolia and Mongolian Bird Watching Club.
This contest goal is to encourage people to participate in nature and wildlife conservation, especially to support bird and their habitat conservation, also to promote bird watching activities in Mongolia.
Since the contest started in 2010 the numbers of participants and photos have been very encouraging to us, so we have decided to continue the contest.
This year the 2012 Mongolia Wild Bird Contest will receive photo submissions until 10 December 2012. Please send your photos and materials to info@wscc.org.mn. You will find the contest rules here.

Also, please visit following link to see previous years submissions and winners.


Photos from 2010 - http://www.wscc.org.mn/photo_contest/index.html;
Winners photo - http://www.wscc.org.mn/photo2010contest.html;
Photos from 2011- http://www.wscc.org.mn/photo_contest/2011contest.html     
Winners photo - http://wscc.org.mn/photocontest.html;

We wish you good luck this year!

Wildlife Science and Conservation Center of Mongolia
Mongolian Bird Watching Club