Тэмдэглэл, зургийг: П.Ганхуяг, Г.Амархүү, Монголын шувуу ажиглагчдын клуб
Ногоон нуур орчимд 4 сарын 27-ны өглөө Эрдэнэбулган эгэл шонхорын Falco peregrinus агнасан олзоо идэж байхтай нь таарч зургийг нь дарсан мэдээлэл FB-ээр пост хийгдсэний дагуу бид нар маргааш өглөө нь буюу 28-нд Ногоон нуур руу нүүдэл ажиглахаар явсан. Үндсэндээ гол зорилго маань эгэл шонхорыг харах байлаа. Гэрээсээ өглөө 6.30 мин орчимд хөдлөөд Сансарын ойролцоо явж байгаад 1 морин харцгай Accipiter nisus харсан. Бид нууранд өглөө 07.00 цагийн орчимд ирэхэд гадаа дулаахан боловч үүлтэй бүрхэгдүү байсан. Бид төмөр замын гарам дээрээс хуучны адил шувуудыг дурандаж бүртгэсэн. Нууранд 1 тураг гогой Phalacrocorax carbo, 10 орчим хүрэн толгойт цахлай Larus ridibundus, 2 үхэр цахлай Larus argentatus, 40 гаруй хөх дэглий Ardea cinerea, 60 гаруй зэрлэг нугас Anas platyrhynchos, 4 хос хондон ангир Tadorna ferruginea, 2 халзан түнжүү Fulica atra, 20 орчим зээрд нугас Anas penelope, 1 эм цагаан хөмсөг нугас Anas querquedula, 50 орчим гэзэгт шумбуур Aythya fuligula, 20 орчим алаг шунгаач Bucephala clangula, 30 гаруй ногоохон нугас Anas crecca, 8 хос халбага нугас Anas clypaeta, 10 гаруй хумхин бохио Mergus merganser, 4 умардын хавтгаалж Vanellus vanellus байсан.
Энэ орчимд бид нэг зүйлийн дууч шувуутай Phylloscopus sp? таарсан боловч энэ удаа бас сайтар харж чадаагүй ба хэн гэдгийг нь ч тодорхойлж чадалгүй алдсан. Бид энд ажиглалтаа дуусгаад буцаж машин руугаа алхсан ба энэ үед Жагаа ах гэр рүүгээ буцсан учир нь Жагаа ах өглөө бараг 5 цагийн үед нууранд ирсэн гэнэ. Бид нуурынхаа урдуур тойрч ойрхон эргэлдэх сохор элээнүүдийн зургийг дарж байх үед нэг зүйлийн шонхор маш өндөрт нисэж байхтай таарч сайтар дурандлаа. Бид үнэхээр азтай байсан. Энэ бол бидний харахаар зорин ирсэн эгэл шонхор Falco peregrinus байсан юм.
Бид цааш явж Хун нуур орсон. Нууранд хос хун Cygnus cygnus маань, Ногоон нууранд бүртгэгдсэн ижил зүйлийн нугаснуудтай хамт тайван байв. Бид Хун нууранд ойртохыг хүсээгүй учир нь энэ хос хун энэ нууранд үрждэг, тйимээс шувуудыг үргээж стрэсст оруулахыг хүсээгүй учир эндээс удалгүй холдсон. Та нар ч мөн адил Хун нууранд ажиглалт хийвэл битгий удаарай, аль болох хурдан шувуудаа дурандаад нуурыг орхин явж хунгуудыг тайван байлгах хэрэгтэй шүү. Ийнхүү бид цааш Сонгины уулс руу явсан. Сонгинд үнэндээ тийм ч олон шувуу харж чадаагүй, гол зорилго маань цэнхэр шаазгайн Cyanopica cyana зургийг дарахыг хүссэн юм. Харамсалтай нь тэр шаазгайгаа олж чадаагүйээ. Хэдий тийм боловч турлайх Corvus frugilegus, улаангүеэт хөөндэй Turdus ruficolis, алагтуу хэрээ Corvus dauuricus, дагуур галсүүлт Phoenicurus auroreus, алаг бужирга Fringilla montifringilla харж, жагсаалт маань 35 болсон.
Зээрд нугас Anas penelope (зургийг Ганхуяг)
Хондон ангир Tadorna ferruginea (зургийг Ганхуяг)
Нугаснууд ихэвчлэн нуурынхаа зүүн хэсэгт бөөгнөрсөн байдалтай байв. Харин төмөр замын гармын орчимд 4 адууч чогчого Oenanthe oenanthe, 1 мэлзэн цэгцгий Motacilla citreola, нэлээд хэдэн хөх цэгцгий Motacilla alba байв. Мэлзэн цэгцгий Motacilla citreola, халзан түнжүү Fulica atra зэрэг шувууд бол шинээр нэмэгдсэн зүйлүүд байв. Гармын дор хэсэгт дагуур огодойтой Ochotona dauurica таарч зургийг нь дарсан. Бид нуурын ажиглалтаа дуусгаад нуураа урдуур нь тойрч зүүн хэсэг рүү явж байх зуураа годлевскийн шийхнүүхэйнүүдтэй Anthus godlewskii таарсан, ойролцоогоор 20 гаруй байсан. Бид нуурын урд хэсгээр явж байгаад Жагаа ахтайгаа (манай клубын гишүүн, дэмжигч) таарч харсан шувуудынхаа талаар ярилцав. Жагаа ах дагуур галсүүлтийн Phoenicurus auroreus зургийг маш сайхан дарсан байв. Бид хамт цааш бургас руу орж шувуу дурандав. Бургас руу явах замд 4 сүүлцагаан хөгчүү Tringa ochropus бургасны ёроолоос ниссэн. Мөн зүүн талаас 6 тооны ямар нэгэн зүйл элсэг Calidris sp? нисэн нуурын өмнөд хэсэг рүү явсан. Маш хурдтай өнгөрсөн учир бид хэн гэдгийг нь таньж чадаагүй. Нуурын дээгүүр сохор элээ Milvus migrans 5-7 орчим тоогоор байнга эргэлдэж байв. Нуурнаас нугаснууд үргэсэн ба энэ үед нуурын баруун хойд хэсэгт идлэг шонхор Falco cherrug нэлээд өндөрт нисэж байв. Идлэг шонхор ер нь энэ орчимд байнга харагддаг ба нуурын хойд хэсэгт байх тулгуурын өндөр хүчдэлийн багана дээр зассан хон хэрээний Corvus corax үүрэнд үүрлэдэг. Гэхдээ энэ жил үүрний эзэн хон хэрээ өөрөө үүрэндээ үүрлэсэн байна. Бид бургас орчимд үүрэн сүүлт занатай Uragus sibiricus таарсан. Мөн науманны хөөндэйтэй Turdus naumanni таарч зургийг нь дарж амжсан.
Мэлзэн цэгцгий Motacilla citreola (зургийг Амархүү)
Науманны хөөндэйтэй Turdus naumanni (зургийг Амархүү)
Энэ орчимд бид нэг зүйлийн дууч шувуутай Phylloscopus sp? таарсан боловч энэ удаа бас сайтар харж чадаагүй ба хэн гэдгийг нь ч тодорхойлж чадалгүй алдсан. Бид энд ажиглалтаа дуусгаад буцаж машин руугаа алхсан ба энэ үед Жагаа ах гэр рүүгээ буцсан учир нь Жагаа ах өглөө бараг 5 цагийн үед нууранд ирсэн гэнэ. Бид нуурынхаа урдуур тойрч ойрхон эргэлдэх сохор элээнүүдийн зургийг дарж байх үед нэг зүйлийн шонхор маш өндөрт нисэж байхтай таарч сайтар дурандлаа. Бид үнэхээр азтай байсан. Энэ бол бидний харахаар зорин ирсэн эгэл шонхор Falco peregrinus байсан юм.
Эгэл шонхор Falco peregrinus (зургийг Амархүү)
Эгэл шонхор маш өндөрт нисэж байсан учир сайн зураг дарна гэдэг бол үлгэрийн далай байсан хэдий боловч, бид дурангийнхаа таталтыг тултал нь өсгөж байгаад муухан хэдэн зураг дарсан боловч хэн ч харсан эгэл шонхор гэж танигдахаар болсон. Энэ зүйл шонхор нь нүүдлийн үедээ манай орны нутгаар дайран өнгөрдөг зүйл бөгөөд манайд үрждэггүй, Оросын хойд хэсгээр үрждэг, ер нь бол дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн хүйтэн нутгуудаар үржлийн тархалттай зүйл. Дэлхий дээр хамгийн түгээмэл шонхоруудын нэг боловч манай орны хувьд зөвхөн нүүдлийн үедээ үзэгддэг. Тиймээс энэ зүйл шонхорыг нүүдлээрээ дайран өнгөрөх үед нь харж амжина гэдэг бол том аз шүү.
Энэ шонхор бол усны шувууд ялангуяа нугасаар хооллодог бөгөөд олзоо барихдаа гайхамшигтай шунгалтыг маш өндрөөс хийдэг бөгөөд олзоо цээжээрээ мөргөн унагаж агнадаг гайхалтай анчин шувуу юм. Бид цөөн хэдэн зураг л дарж амжсан. Эгэл шонхор 2 удаа дээгүүр өндөрт эргэлдээд баруун зүг нисэн одсон. Буцаад нуур руугаа ирж магадгүй гэж бодоод эргэж ирэхийг нь 10 орчим минут хүлээсэн боловч ирээгүй. Ийнхүү бид эгэл шонхорын хамт энэ нуураас 31 зүйлийн шувууны жагсаалттай дараагийн нуур руу хөдөлсөн.
Хун нуур нуур, хос хун Cygnus cygnus (зургийг Ганхуяг)
Бид цааш явж Хун нуур орсон. Нууранд хос хун Cygnus cygnus маань, Ногоон нууранд бүртгэгдсэн ижил зүйлийн нугаснуудтай хамт тайван байв. Бид Хун нууранд ойртохыг хүсээгүй учир нь энэ хос хун энэ нууранд үрждэг, тйимээс шувуудыг үргээж стрэсст оруулахыг хүсээгүй учир эндээс удалгүй холдсон. Та нар ч мөн адил Хун нууранд ажиглалт хийвэл битгий удаарай, аль болох хурдан шувуудаа дурандаад нуурыг орхин явж хунгуудыг тайван байлгах хэрэгтэй шүү. Ийнхүү бид цааш Сонгины уулс руу явсан. Сонгинд үнэндээ тийм ч олон шувуу харж чадаагүй, гол зорилго маань цэнхэр шаазгайн Cyanopica cyana зургийг дарахыг хүссэн юм. Харамсалтай нь тэр шаазгайгаа олж чадаагүйээ. Хэдий тийм боловч турлайх Corvus frugilegus, улаангүеэт хөөндэй Turdus ruficolis, алагтуу хэрээ Corvus dauuricus, дагуур галсүүлт Phoenicurus auroreus, алаг бужирга Fringilla montifringilla харж, жагсаалт маань 35 болсон.
Дагуур галсүүлт Phoenicurus auroreus (зургийг Амархүү)
Алаг бужирга Fringilla montifringilla (зургийг Амархүү)
Өвөгт тогируу Grus virgo Ногоон нуур, Хун нуур болон Сонгины орчмоор маш түгээмэл ирсэн байна. Сонгины энгэрт байх төмөр замын хойд хэсгийн хайлаас бүхий хэсгээс эгэл заны Pyrrhula pyrrhula дуу сонсогдсон боловч бид олж чадаагүй, учир нь биднийг очиж шалгах үед шувуу алга болсон байсан. Харин Сонгины уулсын оройгоор 2 нөмрөг тас Aegypius monachus өндөрт урд зүг рүү нисэж байв. Ийнхүү бид энэ өдрийн шувуу ажиглалтаа дуусгаад буцсан.
No comments:
Post a Comment