Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт байрлах Овоот толгой уурхайн шүүрлийн усан сангуудад энэ сарын 15-ны өдөр нүүдлийн шувуу ажиглалаа. Тус ажиглалтаар нийт 13 зүйлийн 288 толгой шувуу тоологдлоо. Гурван тэс сумын нутагт байх Овоот толгой уурхайн нь сумын төвөөс 30 орчим км байрлах бөгөөд хойд хэсгээр нь Баян гэж нэрлэгдэх үргэлжилсэн хадархаг уул нуруудтай ба тэр орчимд суурин махчин шувууд болох ёл, нөмрөг тас, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг шувууд үрждэг. Өмнө хэсгээрээ харьцангуй талархаг, говийн шинжтэй ба хулан жороо, цөлийн чогчиго зэрэг шувууд түгээмэл тархаллтай юм. Шувуудын нүүдлийн үеэр уурхай орчмын шүүрлийн усан сангуудаар усны шувууд дайран өнгөрдөг мөн Сухант, Хуршуут гэх таримал ургамал бүхий цэцэрлэгүүдээр жижиг шувууд олноор цугладаг. Бид энэ удаа уурхайн шүүрлийн усан санд нүүдлийн шувуудын ажиглалт хийв.
Шүүрлийн усан санд амарч буй нүүдлийн шувууд
Хүрэн толгойт цахлай Larus ridibundus
Ажигласан шувууд:
1. Хондон ангир (Tadorna ferruginea)-9
2. Хүрэн толгойт цахлай (Larus ridibundus)-250 орчим
3. Хар өрөвтас (Ciconia nigra)-1
4. Мөнгөлөг цахлай (Larus mongolicus)-3
5. Гэзэгт шумбуур (Aythya fuligula)-2
6. Улаанхүзүүт шумбуур (Aythya ferina)-3
7. Алаг шунгаач (Bucephala clangula)-2
8. Тураг гогоо (Phalacrocorax carbo)-2
9. Цасч дэглий (Egretta alba)-1
10. Хөх дэглий (Ardea cinerea)-2
11. Зээрд нугас (Anas penelope)-1
12. Шовтгор алаг нугас (Anas acuta)-10
13. Гангар хун (Cygnus cygnus)-2
Шовтгор алаг нугас Anas acuta
Цасч дэглий Egretta alba
Алаг шунгаач Bucephala clangula
Гангар хун Cygnus cygnus
Шилийн сар Buteo hemilasius
Манай уурхай орчимд сүүлийн 3 жилийн хугацаанд нийтдээ 70 гаруй зүйлийн шувууд бүртгэгдсэн ба тэдгээрийн 80 орчим хувь нь нүүдлийн шувууд байсан. Бид цаашид таримал ургамал бүхий цэцэрлэгүүдээр шувууны ажиглалтуудыг тогтмол хийж Шувуу ажиглагчдын клубынхаа хамт олонд мэдээллээ байнга хүргэж байх болно.
No comments:
Post a Comment