Friday, May 31, 2013

Өөрийн шувууны жагсаалтаа 3 зүйлээр нэмлээ, Ногоон нуур, Сонгины орчимд шувуу ажигласан тэмдэглэл

Тэмдэглэлийг Б.Баатархүү, Монголын шувуу ажиглагчдын клуб

Амархүү ах бид хоёр 05 сарын19 ны өглөө 06:00 цагт Сонгино хайрхан уулын орчим болон Ногоон нуур руу шувуу ажиглахаар хөдлөв. Өнгөрсөн хоёр өдөр их хүйтэн бас бороотой, цастай  байсан учир бид хоёр энэ өдөр маш олон зүйлийн шувуудыг харна гэсэн найдвар, горьдлого тээсээр Ногоон нуурыг зорьсон юм. Учир нь өмнөх өдөр маань хүйтэн, цастай байсан нь шувуудын нүүдлийг түр зогсоосон байх учиртай юм, тиймээс энэ өдөр сайхан өдөр болж чадвал олон шувууд нүүдлээ үргэлжлүүлнэ гэж найдлаа. Энэ өдөр нартай, салхигүй, дулаахан сайхан өдөр байсан. Ногоон нуур орох гэж явах замдаа 6 ширхэг Бөвөөлжин өвөөлж харав. Бид төлөвлөгөө ёсоор эхлээд Ногоон нуураа дараа нь Хун нуур тэгээд Сонгино руу хөдөлсөн. Бид хоёр аялалын нийтдээ 53 зүйлийн шувуу харлаа. Амархүү ах эдгээр зүйлийн шувуудыг бүгдийг нь өмнө нь хэд хэдэн удаа харсан байсан болохоор шувуудыг төвөггүй таньж  байсан. Харин миний хувьд бол дараах 3 зүйлийн шувууд шинэ байсан, үүнд: Хүрэн хөөндэй, дуулгат хөөндэй, банхар булжуухай нар юм. Эдгээр гурван зүйлийг шинээр буюу анх удаагаа Сонгино хайрханы амралтын ойролцоо харсан. Бид эдгээр шувуудын зургийг дарсан. Бид хоёрын энэ удаагийн шувуу ажиглах аялал маш сонирхолтой, үзэж харсан шувууд ихтэй болж өнгөрсөн ба миний хувьд шинээр гурван зүйлийн шувуу нэмж харсан сайхан аялал байлаа. Ялангуяа банхар булжуухай бол маш олноор идэхитэй нүүж байсан нь үнэхээр сайхан. Данхайсан толгойтой том юм шиг харагдах боловч, нисэж байх үедээ тийм ч том харагдахгүй юм байна лээ. Харин хөөндэйнүүдийн хувьд бол тйим ч амар таних зүйл биш байна, гэхдээ тэр жижигхэн дуучшувуудтай харьцуулхад хамаагүй амар санагдсан, бид 2 аялалын турш нэг ч дуучшувуу харж чадаагүй, уг нь энэ зүйлийн шувуудыг харах зорилго надад байсан юм. Номноос бол сайтар үзэж танилцсан, хоорондоо их адилхан юм байна лээ. Эдгээр зүйлийн шувуудыг өөр хооронд нь ялгаж танина гэдэг бол үнэхээр авъяас юм байна. Сонгинод цэнхэр шаазгай олноор колони үүсгэн үрждэг юм байна. Бид 2 үүрэндээ хэвтэж буй шаазгайнуудыг олж харсан. Сониноос хэд хэдэн усны шувуудыг дуугаар нь ялгаж сурсан шүү, жишэээ нь алаг ээтэн, эгэл хилэн жигүүр, улаан хөлт хөгчүү гэх мэт, уг нь ойн шувуудыг дуугаар нь ялгаад сурчихвал мөн сайхан байна даа. Ойд шувуу харах гэдэг бол амар зүйл биш гэж сонссон, жижиг шувууд бол оройгоор нь нисээд тогтвортой харагдаггүй юм байна лээ. Шувуу ажиглах улам л сонирхолтой болж байна. Монгол орны шувуудын талаар өргөн хүрээний мэдлэгтэй болохыг хүсэж энэ сонирхолдоо хөтлөгдөж яваа надад энэ удаагийн аялал асар их урам зориг өгсөн юм. Ногоон нуур орчимд уран шувуу үүрээ засаж байгаа талаар Хугаа ах надад ярьсан, боломжтой бол уран шувууны үүрийг очиж үзэхийг тун их яарч байна.    
Банхар булжуухай Coccothraustes coccothraustes
Ногоон нуур:
Хээрийн бор шувуу Passer montanus, Оронгийн боршувуу Passer domesticus, Адууч чогчиго Oenanthe oenanthe, Сохор элээ Milvus migrans, Бахим бүргэдэй Hieraaetus pennatus, Шоорон эвэрт болжмор Eremophila alpestris, Мэлзэн цэгцгий Motacilla citreola, Шар цэгцгий Motacilla flava, Хөх цэгцгий Motacilla alba, Өвөгт тогоруу Anthropoides virgo, Бургасны уран шувуу Remiz pendulinus, Улаангүеэ хөөндэй Turdus ruficolus, Улаанхөлт хөгчүү Tringa tetanus, Шугуйн хөгчүү Tringa glareola, Нөмрөг тас Aegypius monachus, Хондон ангир Tadorna ferruginea, Зэрлэг нугас Anas platyrhynchos, Зээрд нугас Anas penelope, Бор нугас Anas strepera, Халбага нугас Anas clypaeta, Цагаан хөмсөгт нугас Anas querquedula, Ногоохон нугас Anas crecca,Улаан хүзүүт шумбуур Aythya ferina, Гэзэгт шумбуур Aythya fuligula, Алаг шунгаач Bucephala clangula, Хумхин бохио Mergus merganser, Отгот шунгуур Podiceps cristatus, Нарийн хиазит Charadrius dubius,Гангар хун Cygnus cygnus, Эгэл хараалай Sterna hirundo, Борлог хөмрөг Emberiza pusilla, Цагаан хэвэлт хөмрөг Emberiza pallasi, Хурган намнаа Ficedula parva, Хошуу галуу Anser cygnoides
Бургасны уран шувуу Remiz pendulinus
Сонгинохайрхан уулын орчим:
Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta, Дуулгат хөөндэй Turdus pilaris, Науманы хөөндэй Turdus naumanni, Хүрэн хөөндэй Turdus eunomus, Их алаг тоншуул Dendrocopos major, Гурван хумст овууна Picoides tridactylus, Их хөх бух Parus major, Номин хөх бух Parus  cyanus, Хондлой цагаан ураацай Apus pacificus, Морин ураацай Hirundopus caudacutus, Асарын алтан хараацай Hirundo rustica, Алаг шаазгай Pica pica, Цэнхэр цанцаахай Cyanopica cyana, Турилайх Corvus frugilegus, Алагтуу хэрээ Corvus dauuricus, Хар хэрээ Corvus corax, Хон хэрээ  Corvus corone, Банхар булжуухай Coccothraustes coccothraustes , Бөвөөлжин өвөөлж  Upupa epops
Мэлзэн цэгцгий Motacilla citreola

Friday, May 24, 2013

Нүүдлийн үеэр Их Нартын БЦГ-т шувуу ажигласан тэмдэглэл, 2013-5 сарын 2-15


Тэмдэглэл болон зургийг: Б.Отгонбаяр (Их Нартын БЦГ-ын судлаач)

Нүүдлийн улирал говийн нутгаар маш идэвхитэй явагдаж байнаа, Их нартынхаа нүүдлийн шувуудыг ажигласан аялалын шувуудын мэдээг та бүхэнтэй хуваалцах үүднээс энэхүү тэмдэглэлийг нийтэлж байна.
2013 оны 5 сарын 2 нд өглөө 8 цагт гараад Их Нартын Бургасны амны булгын ойролцоо  2 цагийн турш ажиглалт хийж шувууны зураг авсан.
Хадны бор шувуу Petronia petronia 2, Борлог хөмрөг Emberiza pusilla -15, Уулын цэгцгий Motacilla cinerea- 9, Алаг бужирга Fringilla montifringilla- 7, Улаан хошуут жунгаа Pyrrhocorax pyrrhocorax  -2,
Годлевскийн шийхнүүхэй Anthus godlewskii
5 сарын 3 нд
Шамгийн ам нэртэй хайлаастай аманд 17:50 -20:00
Жирхэн дууч шувуу Phylloscopus proregulus 2, Алаг хөөндий Zoothera dauma-2, Зээрд шонхор Falco naumanni -6, Дагуур ятуу Perdix dauurica -2,
 
Харзны шийхнүүхэй Anthus spinoletta
5 сарын 4 нд Бургасны аманд 9 цагаас оройн 5 цагийн хооронд
Бургасны уран шувуу Remiz pendulinus
Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocto -2, Нөмрөг тас Aegypius monachus -3, Улаангүеэт хөөндэй Turdus ruficollis, Хүрэн хөөндэй Turdus eunomus -27, Шар түрүүт  цэгцгий Motacilla citreola -1, Уулын цэгцгий Motacilla cinerea -6, Ногтруу Syrrhaptes paradoxus -2, Дагуур ятуу Perdix dauurica -2, Хон хэрээ Corvus corax -1, Тольт дунхай Lanius isabellinus 2, Борлог хөмрөг Emberiza pusilla -6, Сибирийн хайруулдай Prunella montanella -1, Бөртөт шийхнүүхэй Anthus hodgsoni-1, Алаг бужирга Fringilla montifringilla -7, Улаан хошуут жунгаа Pyrrhocorax pyrrhocorax -1, Эгэл ногоолзой Spinus spinus -2,
Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocto
Мөн энэ өдөр Их Нартын судалгааны төвөөс зүүн ургаш 5 км орчимд жижиг борооны усаар үүссэн нууранд 5:20 оос эхлэн 19:57 хүртэл ажиглалт хийсэн.
Саарал зуунхурга Microsarcops cinereus -1, Шоорон эвэртболжмор Eremophila alpestris -8, Эгэл шулганаа Saxicola maura -1, Борлог хөмрөг Emberiza pusilla, Темминскийн элсэг Calidris temminckii -13, Шар түрүүт цэгцгий Motacilla citreola -4, Уулын цэгцгий Motacilla cinerea -8, Нарийн хиазат Charadrius dubius -2, Хөх цэгцгий Motacilla alba-1, Шилийн сар Buteo hemilasius -1, Эгэл хараалай Sterna hirundo -2,
Саарал зуунхурга Microsarcops cinereus
Нарийн хиазат Charadrius dubius


5 сарын 5 нд Шамгийн амнад 10:30 аас 11:15 хүртэл ажиглалт хийсэн.
Эрээн хавирга хахилга Alectoris chukar-1, Дагуур ятуу Perdix dauurica -1, Жирхэн дууч шувуу Phylloscopus proregulus-1, Гургалдай хөхзоот Tarsiger cyanurus-1, Зээрд шонхор Falco naumanni -2
Улаангүеэт хөөндэй Turdus ruficollis
Их Нартын судалгааны төвөөс баруун ургаш 15 орчим км-т Дэгийн нууранд 11:30- 12:55 хооронд ажиглал хийлээ.
Эгэл хайргын хөгчүү Actitis hypoleucos-1, Хондон ангир Tadorna ferruginea-2, Тэнгисийн хиазат Charadrius alexandrinus -2, Нарийн хиазат Charadrius dubius-2, Эгэл шулганаа Saxicola maura -9, Хурын ураацай Apus apus-2, Эгэл хараалай Sterna hirundo 2
Тэнгисийн хиазат Charadrius alexandrinus
Судалгааны төврүүгээ буцах замдаа
Годлевскийн шийхнүүхэй Anthus godlewskii -2, Хондон ангир Tadorna ferruginea 2  харсан.
14:50 д Бургасны амны булаг дээр 17 цаг хүртэл дахин ажиглалт хийсэн.
Эгэл ногоолзой Spinus spinus -5, Цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi-3, Алаг бужирга Fringilla montifringilla -2, Эгэл шулганаа Saxicola Maura-1, Бүжимч чогчиго Oenanthe pleschanka -2, Хүрэн хөөндэй Turdus enomeus 1 ажиглав.
5 сарын 7 ны өдөр 15:40 мин Бургасны амны булаг дээр
Годвевскийн хөмрөг Emberiza godlewskii -2, Бүжимч чогчиго Oenanthe pleschanka -1, Тольт дунхай Lanius isabellinus-1, дагуур галсүүлт-1
Эгэл шулганаа Saxicola maura
5 сарын 8 ны өгөөл 7:40 минд Бургасны амнад Бургасны уран шувуу Remiz pendulinus ажиглав
5 сарын 9 ны орой 16:10 мин Бургасны аманд Цармын бүргэд Aquila chrysaetos 1, Морин харцага Accipiter nisus харав.
5 сарын 11 ны өдөр 12:50 – 17:07 минд Бургасны аманы булаг дээр
Bohemian waxwing -4, Харзны шийхнүүхэй Anthus spinoletta -1, Шар түрүүт цэгцгий Motacilla citreola-1, дагуур галсүүлт Phonicurus dauurica-1, Цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi-2, Годвевскийн хөмрөг Emberiza godlewskii-2, Улаангүеэт хөөндэй Turdus ruficollis -10, Хүрэн хөөндэй Turdus enomeus- 1, Улаан хошуут жунгаа Pyrrhocorax pyrrhocorax  2
Эгэл ногоолзой Spinus spinus
5 сарын 12 ны өдөр 13:04-15:06 хүртэл Бургасны амнаас зүүн урагш 5 км орших нууран дээр ажиглалт хийв.
Эгэл хараалай Sterna hirundo-3, Хондон ангир Tadorna ferruginea-2, Өвөгт тогогуу Grus virgo-1, Идлэг шонхор Falco cherrug-1,
Уулын цэгцгий Motacilla cinerea
5 сарын 14 ны өдөр 9 цагаас Бургасны аманд
Хурган намнаа Ficedula parva-1, Зээрд шонхор Falco naumanni-2, Цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi-1, Эгэл ногоолзой Spinus spinus-1, Тольт дунхай Lanius isabellinus-1
Цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi
5 сарын 15 ны өдөр 15:18 Бургасны аманд
Цагаан дэвлээ Ardeola bacchus-1, харлаа, жижиг шувууд бол  гайхалтай байнаа. 

Saturday, May 18, 2013

Гангар хун Сүхбаатар аймгийн бахархалт шувуу боллоо


Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас Гангар хун шувууг (Cygnus cygnus) тус аймгийн бахархалт шувуу болголоо. Тодруулбал: орон нутагт тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Гангар хун гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр  дулаан орноос  нүүдэллэн ирж  өндөглөөд 10 дугаар сарын  дундуур Дарьгангын Ганга болон  түүний ойролцоо нууранд 2000 гаруйгаар цугларан  чуулж байгаад буцдаг шувуу аж. Энэ жил Дарьганга суманд  шувуу ажиглах дөрвөн мөндөр цамхаг,  шувуудын гэрэлт самбарыг  төсөл хөтөлбөрийн  хөрөнгөөр  хийх бөгөөд  Хунгийн чуулгын үеэр олон улсын  наадам зохион байгуулахаар  төлөвлөөд байгаа ажээ.

Хос Гангар хун дэгдээхэйнүүдийн хамт (зургийг Б.Эрдэнэбулган)

Friday, May 17, 2013

Шувуудын талаар хэвлэгдсэн шинэхэн бүтээлүүд

Шувуу сонирхогч залуусын тоо сүүлийн үед маш хурдацтай нэмэгдэж байна. Түүнчлэн шувуу судлаач залуучууд маань сүүлийн жилүүдэд өөрсдийн бүтээлүүдээ хэвлэн гарган эхлэж байгаа бөгөөд энэхүү мэдээллээр шувуу судлаач Доктор С.Гомбобаатарын “Монгол орны идлэг шонхор” мөн залуу шувуу судлаач, Германы Георг Августны их сургуулийн докторант Б.Гантулгын “Шувууд Монголын нэгэн гайхамшиг” зурагт ном болон залуу шувуу судлаач, Оюу толгой копаний Байгаль орчны хэлтсийн мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэнгийн “Ханбогдын шувууд” зэрэг шинэхэн бүтээлүүдийг та бүхэнд танилцуулж байгаад туйлын баяртай байна.
Шувуу судлаач Доктор С.Гомбобаатарын “Монгол орны идлэг шонхор” бүтээл саяхан хэвлэгдэн олны гар дээр хүртээл болоод удаагүй байна. Энэхүү бүтээл бүхэлдээ Монгол орны идлэг шонхорын талаарх мэдээ материалыг шинжлэх ухааны баримт, зохиогчын олон жилийн нөр их судалгааны үр дүнд үндэслэн гарч буй томоохон бүтээлүүдийн нэг юм. Ийнхүү манай орны шувуу судлалын шинжлэх ухаанд нэг зүйлийн шувуун дээр хэвлэгдэн гарч буй хоёр дахь бие даасан бүтээл хэвлэгдлээ. Үндэсний бахархалт болсон идлэг шонхорын талаарх бүхий л мэдээллийг энэхүү номноос олж үзэх болно. 
Залуу шувуу судлаач Б.Гантулга "Шувууд Монголын нэгэн гайхамшиг" зурагт номдоо өөрийн авсан нийт 125 зүйлийн шувуудын үзэсгэлэнт зургууд мөн зүйл тус бүрийн талаарх мэдээллийн хамт бичигдсэн болно. Энэхүү мэдээлэлүүд нь монгол англи хэл дээр хамт бичигдсэн учир гадны шувуу болон байгаль сонирхогчид үзэх боломжтой. Монгол орны хэмжээнд түгээмэл таарах дийлэнх шувууд багтсан энэхүү ном үнэхээр шувууд бол Монголын нэгэн гайхамшиг гэдгийг таниулсан сайхан бүтээл болсон байгаа. “Шувууд Монголын нэгэн гайхамшиг” зурагт номыг Улаабаатар хотын номын болон бэлэг дурсгалын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болсон байгаа. 


Залуу шувуу судлаач Ц.Пүрэвсүрэнгийн “Ханбогдын шувууд” ном нь хэвлэлтнээс саяхан гарсан. Энэхүү ном нь монгол, англи хэл дээр тус бүр хэвлэгдэж байгаагаараа мөн онцлог болно. Ханбогд сумын нутагт нийтдээ сүүлийн 5 жилийн хугацаанд 200 орчим шувуу бүртгэгдсэн бөгөөд зохиогч маань өөрийн номондоо Ханбогд орчмын суурин болон нүүдлийн нийт 112 зүйлийн шувуудын фото зураг болон зүйл тус бүрийн монгол болон шинжлэх ухааны нэр, таних шинж, хүйсийн ялгаа зэргийг дэлгэрэнгүй бичсэн.

Энэхүү ном нь дунд сургуулийн сурагчид, орон нутгийн иргэд малчид, оюутан залуучуудад жигүүртэн шувуудыг таних, энэ бүс нутгаар шувуу ажиглахаар ирэх гадаад болон дотоодын жуулчид, аялагчдад зориулан хээр авч явахад зориулагдан авсаархан хэмжээтэй хэвлэгдсэн байна.