Тэмдэглэлийг Б.Баатархүү, Монголын шувуу ажиглагчдын клуб
Амархүү ах бид хоёр 05 сарын19 ны өглөө 06:00 цагт Сонгино
хайрхан уулын орчим болон Ногоон нуур руу шувуу ажиглахаар хөдлөв. Өнгөрсөн
хоёр өдөр их хүйтэн бас бороотой, цастай байсан учир бид хоёр энэ өдөр маш олон зүйлийн
шувуудыг харна гэсэн найдвар, горьдлого тээсээр Ногоон нуурыг зорьсон юм. Учир
нь өмнөх өдөр маань хүйтэн, цастай байсан нь шувуудын нүүдлийг түр зогсоосон
байх учиртай юм, тиймээс энэ өдөр сайхан өдөр болж чадвал олон шувууд нүүдлээ
үргэлжлүүлнэ гэж найдлаа. Энэ өдөр нартай, салхигүй, дулаахан сайхан өдөр байсан.
Ногоон нуур орох гэж явах замдаа 6 ширхэг Бөвөөлжин өвөөлж харав. Бид төлөвлөгөө ёсоор эхлээд Ногоон нуураа
дараа нь Хун нуур тэгээд Сонгино руу хөдөлсөн. Бид хоёр аялалын нийтдээ 53
зүйлийн шувуу харлаа. Амархүү ах эдгээр зүйлийн шувуудыг бүгдийг нь өмнө нь хэд
хэдэн удаа харсан байсан болохоор шувуудыг төвөггүй таньж байсан. Харин миний хувьд бол дараах 3 зүйлийн
шувууд шинэ байсан, үүнд: Хүрэн хөөндэй, дуулгат хөөндэй, банхар булжуухай нар юм. Эдгээр гурван
зүйлийг шинээр буюу анх удаагаа Сонгино хайрханы амралтын ойролцоо харсан. Бид
эдгээр шувуудын зургийг дарсан. Бид хоёрын энэ удаагийн шувуу ажиглах аялал маш
сонирхолтой, үзэж харсан шувууд ихтэй болж өнгөрсөн ба миний хувьд шинээр
гурван зүйлийн шувуу нэмж харсан сайхан аялал байлаа. Ялангуяа банхар булжуухай
бол маш олноор идэхитэй нүүж байсан нь үнэхээр сайхан. Данхайсан толгойтой том
юм шиг харагдах боловч, нисэж байх үедээ тийм ч том харагдахгүй юм байна лээ. Харин
хөөндэйнүүдийн хувьд бол тйим ч амар таних зүйл биш байна, гэхдээ тэр жижигхэн
дуучшувуудтай харьцуулхад хамаагүй амар санагдсан, бид 2 аялалын турш нэг ч
дуучшувуу харж чадаагүй, уг нь энэ зүйлийн шувуудыг харах зорилго надад байсан
юм. Номноос бол сайтар үзэж танилцсан, хоорондоо их адилхан юм байна лээ. Эдгээр
зүйлийн шувуудыг өөр хооронд нь ялгаж танина гэдэг бол үнэхээр авъяас юм байна.
Сонгинод цэнхэр шаазгай олноор колони үүсгэн үрждэг юм байна. Бид 2 үүрэндээ
хэвтэж буй шаазгайнуудыг олж харсан. Сониноос хэд хэдэн усны шувуудыг дуугаар
нь ялгаж сурсан шүү, жишэээ нь алаг ээтэн, эгэл хилэн жигүүр, улаан хөлт хөгчүү
гэх мэт, уг нь ойн шувуудыг дуугаар нь ялгаад сурчихвал мөн сайхан байна даа. Ойд
шувуу харах гэдэг бол амар зүйл биш гэж сонссон, жижиг шувууд бол оройгоор нь
нисээд тогтвортой харагдаггүй юм байна лээ. Шувуу ажиглах улам л сонирхолтой
болж байна. Монгол орны шувуудын талаар өргөн хүрээний мэдлэгтэй болохыг хүсэж
энэ сонирхолдоо хөтлөгдөж яваа надад энэ удаагийн аялал асар их урам зориг
өгсөн юм. Ногоон нуур орчимд уран шувуу үүрээ засаж байгаа талаар Хугаа ах
надад ярьсан, боломжтой бол уран шувууны үүрийг очиж үзэхийг тун их яарч байна.
Ногоон нуур:Банхар булжуухай Coccothraustes coccothraustes |
Хээрийн бор шувуу Passer
montanus, Оронгийн
боршувуу Passer domesticus, Адууч чогчиго Oenanthe
oenanthe, Сохор элээ
Milvus migrans, Бахим бүргэдэй Hieraaetus pennatus, Шоорон эвэрт болжмор Eremophila alpestris, Мэлзэн цэгцгий Motacilla citreola, Шар цэгцгий Motacilla flava, Хөх цэгцгий Motacilla
alba, Өвөгт тогоруу Anthropoides
virgo, Бургасны
уран шувуу Remiz pendulinus, Улаангүеэ хөөндэй Turdus
ruficolus, Улаанхөлт
хөгчүү Tringa
tetanus, Шугуйн
хөгчүү Tringa
glareola, Нөмрөг тас Aegypius monachus, Хондон ангир Tadorna ferruginea, Зэрлэг нугас Anas
platyrhynchos, Зээрд нугас Anas penelope, Бор нугас Anas
strepera, Халбага нугас Anas clypaeta, Цагаан хөмсөгт
нугас Anas querquedula, Ногоохон нугас Anas
crecca,Улаан хүзүүт шумбуур Aythya ferina, Гэзэгт шумбуур Aythya fuligula, Алаг шунгаач Bucephala clangula, Хумхин бохио Mergus merganser, Отгот шунгуур Podiceps cristatus, Нарийн хиазит Charadrius dubius,Гангар хун Cygnus cygnus, Эгэл хараалай Sterna hirundo, Борлог хөмрөг Emberiza
pusilla, Цагаан
хэвэлт хөмрөг Emberiza pallasi, Хурган намнаа Ficedula parva, Хошуу галуу Anser cygnoides
Сонгинохайрхан уулын орчим:
Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta, Дуулгат хөөндэй Turdus pilaris, Науманы хөөндэй Turdus
naumanni, Хүрэн хөөндэй Turdus eunomus, Их алаг тоншуул Dendrocopos major, Гурван хумст овууна Picoides tridactylus, Их хөх бух Parus major,
Номин хөх бух Parus cyanus, Хондлой цагаан ураацай Apus pacificus, Морин ураацай Hirundopus caudacutus, Асарын алтан хараацай Hirundo
rustica, Алаг
шаазгай Pica pica, Цэнхэр цанцаахай Cyanopica cyana, Турилайх Corvus frugilegus, Алагтуу хэрээ Corvus dauuricus, Хар хэрээ Corvus corax, Хон хэрээ Corvus corone, Банхар булжуухай Coccothraustes coccothraustes , Бөвөөлжин өвөөлж Upupa
epops
Мэлзэн цэгцгий Motacilla citreola |
No comments:
Post a Comment