Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас Гангар хун шувууг (Cygnus cygnus) тус аймгийн бахархалт шувуу болголоо. Тодруулбал: орон нутагт тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Гангар хун гуравдугаар сарын сүүлч,
дөрөвдүгээр сарын эхээр дулаан орноос нүүдэллэн ирж өндөглөөд
10 дугаар сарын дундуур Дарьгангын Ганга болон түүний ойролцоо
нууранд 2000 гаруйгаар цугларан чуулж байгаад буцдаг шувуу аж. Энэ жил
Дарьганга суманд шувуу ажиглах дөрвөн мөндөр цамхаг, шувуудын
гэрэлт самбарыг төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийх бөгөөд
Хунгийн чуулгын үеэр олон улсын наадам зохион байгуулахаар
төлөвлөөд байгаа ажээ.
Хос Гангар хун дэгдээхэйнүүдийн хамт (зургийг Б.Эрдэнэбулган) |
маш сайхан мэдээлэл байна. энэ намар цаг гаргаад хамт явнаа. би ажиглахаас гадна, фото зураганд хоббитой.
ReplyDeletetegeerei, holbootoi baiya
DeleteИнгэхэд та бүхэн ногоон нуур зэрэг өөрсдийн авсан зурагнуудаа ямар камер дурангаар авсан вэ? энэ талаар мэдээлэл өгнө үү.
ReplyDeleteНадад Канон 7D + 100-400mm дурантай, энэ хангалттай болов уу?
sain camertai yum bna sdhee, gol ni shuwuundaa saitar oirtokh heregtei dee
Deleteза баярлалаа. ойртоход бас учир байх шиг байнаа. зэрлэг шувууд ер ойртуулахгүй юм...
Delete