Шувуу
сонирхогч залуусын тоо сүүлийн үед маш хурдацтай нэмэгдэж байна. Түүнчлэн шувуу
судлаач залуучууд маань сүүлийн жилүүдэд өөрсдийн бүтээлүүдээ хэвлэн гарган
эхлэж байгаа бөгөөд энэхүү мэдээллээр шувуу судлаач Доктор С.Гомбобаатарын “Монгол орны
идлэг шонхор” мөн залуу шувуу
судлаач, Германы Георг Августны их сургуулийн докторант Б.Гантулгын “Шувууд Монголын нэгэн
гайхамшиг” зурагт ном болон
залуу шувуу судлаач, Оюу толгой копаний Байгаль орчны хэлтсийн мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэнгийн “Ханбогдын шувууд” зэрэг шинэхэн бүтээлүүдийг та бүхэнд
танилцуулж байгаад туйлын баяртай байна.
Шувуу судлаач Доктор С.Гомбобаатарын “Монгол орны идлэг шонхор” бүтээл саяхан хэвлэгдэн олны гар дээр
хүртээл болоод удаагүй байна. Энэхүү бүтээл бүхэлдээ Монгол орны идлэг шонхорын
талаарх мэдээ материалыг шинжлэх ухааны баримт, зохиогчын олон жилийн нөр их
судалгааны үр дүнд үндэслэн гарч буй томоохон бүтээлүүдийн нэг юм. Ийнхүү манай
орны шувуу судлалын шинжлэх ухаанд нэг зүйлийн шувуун дээр хэвлэгдэн гарч буй
хоёр дахь бие даасан бүтээл хэвлэгдлээ. Үндэсний
бахархалт болсон идлэг
шонхорын талаарх бүхий л мэдээллийг энэхүү номноос олж үзэх болно.
Залуу шувуу судлаач Б.Гантулга "Шувууд Монголын нэгэн гайхамшиг" зурагт номдоо өөрийн авсан нийт 125 зүйлийн
шувуудын үзэсгэлэнт зургууд мөн зүйл тус бүрийн талаарх мэдээллийн хамт
бичигдсэн болно. Энэхүү мэдээлэлүүд нь монгол англи хэл дээр хамт бичигдсэн
учир гадны шувуу болон байгаль сонирхогчид үзэх боломжтой. Монгол орны хэмжээнд
түгээмэл таарах дийлэнх шувууд багтсан энэхүү ном үнэхээр шувууд бол Монголын
нэгэн гайхамшиг гэдгийг таниулсан сайхан бүтээл болсон байгаа. “Шувууд Монголын
нэгэн гайхамшиг” зурагт номыг Улаабаатар хотын номын болон бэлэг дурсгалын
дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болсон байгаа.
Залуу шувуу судлаач Ц.Пүрэвсүрэнгийн “Ханбогдын шувууд” ном нь хэвлэлтнээс саяхан гарсан. Энэхүү ном нь монгол, англи хэл дээр тус бүр хэвлэгдэж байгаагаараа мөн онцлог
болно. Ханбогд сумын нутагт нийтдээ сүүлийн 5 жилийн хугацаанд 200 орчим шувуу
бүртгэгдсэн бөгөөд зохиогч маань өөрийн номондоо Ханбогд орчмын суурин болон
нүүдлийн нийт 112 зүйлийн шувуудын фото зураг болон зүйл тус бүрийн монгол болон
шинжлэх ухааны нэр, таних шинж, хүйсийн ялгаа зэргийг дэлгэрэнгүй бичсэн.
Энэхүү
ном нь дунд сургуулийн сурагчид, орон нутгийн иргэд малчид, оюутан залуучуудад
жигүүртэн шувуудыг таних, энэ бүс нутгаар шувуу ажиглахаар ирэх гадаад болон
дотоодын жуулчид, аялагчдад зориулан хээр авч явахад зориулагдан авсаархан
хэмжээтэй хэвлэгдсэн байна.
Баярлалаа сайхан мэдээлэл байна. Танай листэнд буртгуулсэн байгаа ингээд гишуун болсон гэсэн угуу? Эсвэл албан анкет боглож байж гишуун болох уу? Танайтай хэрхэн холбогдох вэ?
ReplyDeleteШар шувууны эр эмийг юу гэж нэрлэдэг юм болоо
ReplyDeleteНэр??
ReplyDelete