Wednesday, March 20, 2013

Нүүдлийн шувууд маань ирж эхэллээ

Манай орны Говийн бүс нутагт ажилладаг залуус маань жил бүрийн хавар Клубынхээ гишүүдэд тухайн бүс нутгаар дайран өнгөрч байгаа нүүдлийн шувуудынхаа талаар мэдээлэл өгдөг билээ.

Мэдээ ирүүлсэн Ц.Пүрэвсүрэн (Пүүжээ), 2013 оны 3 сарын 21 нд 

Оюу Толгойд байрлах усан санд өчигдөр буюу 3-р сарын 20-нд Гангар хун (Cygnus cygnus) -6, Шовтгоралаг нугас (Anas acuta) Northern Pintail-6, Халбага нугас (Anas clypeata) Northern Shoveler-1, Мөнгөлөг цахлай (Larus mongolicus) Mongolian Gull-1 ажиглагдлаа. Мөн тус хэсэгт ажилладаг хүний хэлснээр 3-р сарын 19-нд 30 орчим тооны Гангар хун ирээд явсан гэж байсан.
 Гангар хун (Cygnus cygnus)
 Мөнгөлөг цахлай (Larus mongolicus)
Шовтгоралаг нугас (Anas acuta)

Нүүдлийн шувуудын талаарх анхдагч мэдэллүүдийг Говиос ирүүлдэг гишүүддээ, шувуу ажиглагч залуусдаа баяласанаа илэрхийлье.

No comments:

Post a Comment