Sunday, March 17, 2013

Говийн зарим зүйл шувуу ажигласан тэмдэглэлээс 2013 оны 2 сар


Тэмдэглэл бичсэн: Х.Түмэндэлгэр (Түмээ)
За хөө, энэ өвөл ойр зуур явахдаа шувуудын хэдэн зураг авлаа. Тэрийгээ Клубынхээ нөхөдтэйгөө хуваалцъяа гэж бодлоо. Манай аймгийн холын сум болох Гурван Тэсд очоод ирлээ. Гурван Тэс сум аймгаас 320км бөгөөд бид сумаас цааш 80км явж Нэмэгт, Хэрмэн цаваар орж, говийн тэр хавьдаа хамгийн том, хамгийн гол амьдрах орчнуудын нэг болох Зулганайн голд хүрсэн юм. Энэ хавийн амьдрах орчин бол маш өвөрмөц бөгөөд, үнэхээр баян бүрд нэрэндээ таарсан төгс газар юм. Ирсэн хүн дахин ирэхээр сэтгэгдэл төрүүлсэн тийм сайхан нутагдаа.
 Эм сахалт шагшуурга бялзуухайнууд (зургийг Түмээ)

 Эр сахалт шагшуурга бялзуухай (зургийг Түмээ)

Бидэнтэй таарсан жижиг шувуудаас хамгийн сайхан нь Сахалт шагшуурга бялзуухай байсан юм.  Эр, эм нийлсэн 20 орчим бялзуухай сүрэглэсэн байсан. Зулганайн бүрд нь манай аялал жуулчлалын нэг маршрут бөгөөд энэ орчимд би өмнө нь намар хэд хэдэн удаа ирж байсан. Тэр үед би энэ бялзуухайнуудыг харж байгаагүй, тиймээс эд нарыг энэ орчимд байнга амьдардаг гэж бодохгүй байна. Тэд зэгсний толгой идээд, оройгоор нь бужигнаад их л хөдөлгөөнтэй байсан. Миний том дуран гэмтсэн болорхоор би энэ хэдийг өөрийнхөө жижиг дурангаар зургийг нь дарсан юм. Хэдий сайн ойртож чадаагүй ч гэсэн танигдахаар хэд хэдэн зураг дарж амжсан юм. Мөн олон хүмүүстэй явсан болохоор мань нөхдүүд яаруулаад бас хэцүү байлаа. Гэхдээ миний төсөөллөөр энэ жил говьд шувууд хрьцангуй элбэг өвөлжиж байгаа мэт санагдлаа. Учир нь өнгөрсөн зун дажгүй өнөтэй зун болсон нь шувуудыг говь орчимд олноор өвөлжихөд нөлөөлсөн юм болов уу гэж бодлоо. Бусад жижиг шувуудын зургийг Ёлын амны ойролцоо ч дарсан. Хахилаг ятуу, шарга хайруулдай, Цасны бужмрга зэрэг шувууд нэлээд тааралдсан шүү. За ингээд өөрийн авсан цөөн хэдэн шувуудын зргийг нийтэллээ. Тэдээж хэрэг говийн нутгаар түгээмэл таарах ёл, тас, сар гэх мэт том махчин шувуудын зургийг дарснаа бас
орууллаа.
Бие гүйцсэн ооч ёл (зургийг Түмээ) 

Залуу нөмрөг тас (зургийг Түмээ)
Залуу цагаансүүлт нөмрөг бүргэд (зургийг Түмээ)
Хулан жороо

Шарга хайруулдай (зургийг Түмээ)


3 comments:

  1. Shn zuragnuud bna. Medeelel ugsund ih bayarlalaa

    ReplyDelete
  2. Baran zusnii sar gd bga shuwuu buzzard bish bolow uu? barag l juvenile Lammergier eswel Black vulture met haragdaad bhiin. Ooor zurag bgaa yu

    ReplyDelete
  3. Bayarlalaa zaluusaa, Batmunkhuu baraan zustei tom makhchin shuwuu maani zaluu tsagaan suult numrug burged bsan bnaa, thanks for your comments

    ReplyDelete