Тэмдэглэл бичиж, зургийг авсан: Ц.Пүрэвсүрэн (Пүүжээ), 2013 оны 3-р сарын 13-14
Их Нартын Байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдын нутагт орших бөгөөд цөлөрхөг хээрийн хэв шинжийг агуулсан өвөрмөц хадан тогтоцтой газар юм. 2012 онд Дорноговь аймгийн нутагт ойрын хэдэн арван жил болоогүй маш сайхан зун болсон бөгөөд хонхор хотгор газраараа жижиг нуурууд тогтсон, булаг шандуудын ундарга нэмэгдсэн байлаа. Их Нартын судалгааны төв нь хайлаас, шигүү бургас ургасан, булаг шандтай Бургасны ам хэмээх газар байрлана. Энэ аманд шувуу ажиглах хамгийн тохиромжтой бөгөөд хавар, намрын үед олон зүйлийн жижиг шувууд нүүдэллэн дайрч өнгөрөхөөс гадна өвлийн улиралд шувууд ирж өвөлжөх тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг. Бургасны амнаас гадна үүнтэй төстэй хайлаастай олон амууд энд бий. Эдгээр шувуудын дийлэнх нь тус газар очиж өвөлждөг бөгөөд харин Цээжмэгт галсүүлт болон цагааншанаа хөмрөгийн хувьд нүүдэл эхэлсэн байж магадгүй. 2013 оны 3-р сарын 1-ний өдөр хэсэг хүмүүс Их Нартад 20 орчим тооны Соотон гуйванга харсан мэдээлэл авсан бөгөөд тухайн солбилцол цэгээр нь очиж шалгахад тааралдсангүйээ. Гэхдээ тус цэгээс 8 орчим км зайд Ханангийн ам гэдэг газар 10 орчим тооны Соотон гуйванга харав. Эдгээр шувууд энэ орчимд нилээд удсан бололтой их хэмжээний гулгидас цугларсан байв.
Соотон гуйванга Asio otus
Эм эгэл зана Pyrrhula pyrrhula
Эр эгэл зана Pyrrhula pyrrhula
Ажигласан шувууд: Нөмрөг тас Aegypius monachus, Идлэг шонхор Falco cherrug – 1, Начин шонхор Falco tinnunculus – 2, Дагуур ятуу Perdix dauurica- 6, Монгол ногтруу Syrrhaptes paradoxus- 5, Соотон гуйванга Asio otus- 10, Хотны бүгээхэй Athene noctua- 2, Алаг тоншуур Dendrocopos major- 3, Цоохор тоншуур Dendrocopos minor- 4, Хон хэрээ Corvus corax, Улаанхушуут жунгаа Pyrrhocorax pyrrhocorax – 50, Цээжмэгт галсүүлт Phoenicurus erythrogastrus-4, Өрнийн тоншголжин Sitta europaea – 2, Сибирийн хайруулдай Prunella montanella- 4, Их хөхбух Parus major – 1, Хартолгойт хөхбух Parus palustris- 4, Хадны боршуу Petronia petronia- 2, Хээрийн боршувуу Passer montanus, Шоорон эвэртболжмор Eremophila alpestris, Сүүлт хөхбухандай Aegithalos caudatus – 5, Эгэл зана Pyrrhula pyrrhula – 7, Үүрэн сүүлтзана Uragus sibiricus- 3, Цагааншанаа хөмрөг Emberiza leucocephalos- 6, Шархөмсөг хөмрөг Emberiza cioides- 4
Алаг тоншуур Dendrocopos major
Үүрэн сүүлтзана Uragus sibiricus
Сүүлт хөхбухандай Aegithalos caudatus
Цагааншанаа хөмрөг Emberiza leucocephalos
Улаанхушуут жунгаа Pyrrhocorax pyrrhocorax
Сибирийн хайруулдай Prunella montanella
Цээжмэгт галсүүлт Phoenicurus erythrogastrus
Хартолгойт хөхбух Parus palustris
Шархөмсөг хөмрөг Emberiza cioides
Хотны бүгээхэй Athene noctua
Дагуур ятуу Perdix dauurica
No comments:
Post a Comment