Monday, January 7, 2013

Шунхан цэгцүүхэйнүүд Carduelis flammea маань энэ жил нийслэлдээ иржээ

Шинэ оны мэнд шувуу ажиглагч, сонирхогч залуусаа!
Шинэ оны хамгийн анхны нийтлэл маань Шунхан цэгцүүхэй Carduelis flammea -гээр гарч байгаад манай Клубын хамт олон их баяртай байна. Шунхан цэгцүүхэйг энэ сарын 4-ны өдөр Батмөнх ЗӨСҮТ-ийн хашаан дотор харж зургийг нь авсан байна. Нийтдээ 10 орчим шунхан цэгцүүхэй, 2 үүрэн сүүлтзана, 1 их хөхбух, 30 орчим хээрийн боршувуу гээд нийт 4 зүйл хамт байсан байна. Энэ зүйл цэгцүүхэй манай хотод өвөлдөө орж ирж өвөлждөг юм. Гэвч өнгөрсөн өвөл буюу 2012 оны өвөл бид энэ зүйл цэгцүүхэйг Улааанбаатар хотод ер олж хараагүй. Цэгцүүхэйнүүд маань хаачив даа, харсан хүн байна уу гэж гишүүдээсээ асууж байсан удаатай. 2008-2011 оны өвөл бид хотдоо шунхан болон дөлөн гэгдэх 2 зүйл цэгцүүхэйг байнга ажигладаг байсан. Тэд хээрийн болон оронгийн боршувуудтай хамт манай хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд түгээмэл таардаг байсан юм.  Харин өнгөрсөн жил нэг ч үзэгдээгүй нь бидний дунд гайхшрал төрүүлсөн юм. Одоо бүгдээрэй Дөлөн цэгцүүхэйн Carduelis hornemanni-үүдээ олцгооё гишүүдээ!
Шунхан цэгцүүхэй Carduelis flammea (Photo by Batmunkh.D)

Ирж буй 2013 он маань бид бүхэнд BIG BIRDING YEAR байх болтугай! Амжилт хүсье залуусаа!

4 comments:

  1. http://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D3%A9%D0%BB%D3%A9%D0%BD_%D1%86%D1%8D%D0%B3%D1%86%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%B9

    ReplyDelete
  2. Шунхан цэгцүүхэй биш л дээ

    ийшээ ороод үзээрэй

    http://mn.wikipedia.org/wiki/%D0%A8%D1%83%D0%BD%D1%85%D0%B0%D0%BD_%D1%86%D1%8D%D0%B3%D1%86%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%B9

    ReplyDelete
  3. Монгол нэрийг нь солиод л бичээд байх шиг байна.
    Мэдээллээ хянаж оруулах хэрэгтэй байхаа.

    ReplyDelete
  4. Acanthis hornemannii ?
    Sain bnu?Batmunkhuu ajil snu? shine onii mend. shuwuu ix ajiglaj bnu?
    ix olon saixan shuwuuni zurag oruulwal saixan l yum

    ReplyDelete