Wednesday, January 16, 2013

Энэ өвөл Сонгины амралтын орчим цөөхөн шувууд өвөлжиж байна

Тэмдэглэл бичсэн: Хуягаа (Монголын шувуу ажиглагчдын клуб)


1 сарын 12 ны Улаанбаатар орчимд өвөлжиж буй шувуудын ажиглалт

Энэ удаагийн шувуу ажиглах аялал маань том бүрэлдэхүүнтэй явсан. Нийтдээ 15 хүн байсан бөгөөд үүнээс 2 нь дунд сургуулийн хүүхэд байв. Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүдээс эхлүүлээд, Биологийн хүрээлэнгийн шувуу судлалын лаборатори, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн гишүүд, номадик экспэдицийн хүмүүс зэрэг олуулаа байлаа. Бид тохирсон ёсоор 12-ны өглөө 09:30 цаг орчимд Сонсголонгийн гүүрний ойролцоо уулзсан. 2013 оны Улаанбаатар хот орчмын анхны шувуу ажиглалтаа бид Ногоон нуур, Сонгино хайрхан уул, Богд хан уулын Зайсангийн ам, Туул голын Маршалын гүүрний орчмын бургастай хэсэгт хийв. 
Шувуу ажиглагчдын бүрэлдэхүүн
Энэ өдөр харьцангуй дулаахан, цэлмэг сайхан байсан. Биднийг өглөө 10:00мин үед Ногоон нууранд ирэх үед нуур дээгүүр уур савсаад түүний орчимд шувуу байгаа эсэхийг харах тун хүндрэлтэй байсан учир бид ярилцаад цааш Сонгино хайрхан уул руу явж шувуугаа ажиглаад өдөр тийш буцан нуураа дурандъя гэж тохиров. Учир нь үдээс хойш нарны илч сайн тул уур алга болон нууранд буй шувуудыг олж харах боломжтой болсон байх учиртай гэж шийдэв. Биднийг нуур орчимд байх үед нуурын зүүн хойд хэсгээс хондон ангир Tadorna ferruginea дуугарч харин 1 ширхэг зэрлэг нугас Anas platyrhynchos нуураас нисэн баруун зүг явсан. Бид нуурыг орхин бүгд Сонгино хайрхан уул руу чиглэн хөдлөв. Сонгино явах замдаа 10 орчим тооны монгол болжмор Melanocoripha mongolica, мөн тооны эвэрт болжморыг Eremophila alpestres хээр орчимд харав. Монгол болжморуудтай хамт 1 хадны боршувуу Petronia petronia байхыг харсан. Мөн хээрийн боршувууд ч мэр сэр ажиглагдаж байв. Бид Сонгинод ирэх үед өмнөх жилүүдийнхээс харьцангуй нам гүм байгааг мэдсэн. Биднийг энд 2012 оны 10 сард ирэх үед мөн шувууд цөөхөн байсан (http://www.birdsmongolia.blogspot.com/2012_11_01_archive.html) төдийгүй өмнөх жилүүдийнхтэй харьцуулхад жимс ч бараг ургаагүй байв. Энэ жил Сонгины ойролцоо жимс ургаагүй учир шувууд ч маш цөөхөн байсан. Бид энэ орчимд 1 банхар булжуухай Coccothraustes coccothraustes, 12 цэнхэр цанцаахай Cyanopica cyanus, 1 их алаг тоншуул Dendrocopos major, 1 хондлой цагаан тоншуул Dendrocopos leucotos, 10+дөлөн цэгцүүхэй Carduelis flammea, 2 анхидал ангир Tadorna ferruginea, 1 залуу цагаансүүлт нөмрөг бүргэд Haliaeetus albicilla, 2 зэрлэг нугас Anas platyrhynchos,  болон суурин байдаг хээрийн Passer montanus болон оронгийн боршувууд Passer domesticus, улаанхушуут жунгаа Pyrrhocorax pyrrhocorax, хон хэрээ Corvus corax зэргийг бүртгэв. Үнэхээр шувууд цөөхөн байлаа. 
 Эр, эм 2 залуу нарсны шүршүүр Pinicola enucleator (зургийг Хуягаа)
Бид эндээс хөдөлж Сонгины гүүрээр гарч Биокамбинатаар дайрч нисэхийн замаараа явж Зайсангийн амны гүнд байдаг Богд хан нэрт жуулчны баазад ирсэн. Бид шувуудаа ажиглахаар явахаасаа өмнө үдийнхээ цайг ууцгаав. Бид Зайсангийн амаа өгсөж алхацгаав, хамгийн түрүүнд таарсан шувуу маань нарсны шүршүүр байв. 
 Эм нарсны шүршүүр Pinicola enucleator (зургийг Батмөнх)
Эр, эм 2 залуу нарсны шүршүүр Pinicola enucleator ойн зах орчимд байх сибирь шинэсний оройн хэсэгт хооллож байгаатай таарав. Хэсэг нөхөд маань түрүүлж явсан байсан учир цөөн хэд маань чадлынхаа хэрээр зургийг нь дарсан. Эр шувуу нь гайхалтай сайхан улбар өнгөтэй, эм нь ногоовор өнгөтэй болсон байв. Абу энэ аманд 2 хоногийн өмнө ирсэн учир тэр үед ажигласан шувуудынхаа талаар мэдээллийг бидэнд өгч түүний хэлснээр бид амаа жаахан өгсөж явган замны хажууд чулуун дээр шувуудад зориулж тавьсан хоолтой 2 ширхэг цэг рүү өгслөө. Замдаа 4-5 ятга шаазгай Garrulus glandarius, 2 самарч шаазгай Nucigraga caryococatactes, өрнийн тоншголжин Sitta europae, цөөн тооны хүрэн толгойт хөхбух Parus montanus, нэлээд олон тооны хар толгойт хөхбух Parus palustris, 1 өдөрч хөхбух Parus ater, 2 их хөхбух зэрэг Parus major зэргийг харав.
 Өрнийн тоншголжин Sitta europae (зургийг Батмөнх)
Бид шувуудад хоол тавьж өгдөг цэг дээр ирэх үед энд 2 зүйл хөхбух болон өрнийн тошголжин байнга хооллодог болсон байв. Энэ нь бидэнд тэдгээр шувуудын зургийг маш ойроос авах боломжийг олгож байсан нь маш гайхалтай байсан. 
Хооллож буй хөхбухууд (зургийг Хуягаа)
Бид энэ орчимд зураг авч нэлээд удсан учир нар жаргахаас өмнө ойгоос гарахыг зорилоо. Та бүхэн ойн жижиг шувуудыг ойроос харахыг зургийг нь авахыг хүсвэл Зайсангийн ам руу өгсөж эдгээр хооллох цэгүүдийг сонирхоорой. 
 Зураг дарах сайхан боломж (зургийг Батмөнх)
Харин шувуудынхаа хоолыг нь нэмж өгөхөө мартваа. Зайсангийн амнаас бууж цааш хөдлөн Туул голын Маршалын гүүрний зүг хөдлөв. 
 Хооллож буй хөхбухууд (зургийг Хуягаа)
Бид Маршалын гүүр явж байх замдаа их тэнгэрийн амны ойролцоо 14 орчим тоогоор сүрэглэсэн дөлөн цэгцүүхэй Carduelis flammea харав. Маршалын гүүрний зүүн хэсэгт ажиглалтаа хийсэн бөгөөд хамгийн эхэнд харсан шувууд бол 2 ширхэг ууль Asio spp? байсан. Биднийг бургас руу орох үед үргэн ниссэн ба бид араас нь харж амжив. Харамсалтай нь энэ ууль маань чухам ямар зүйл байсныг шууд хэлэх боломжгүй байсан. Хулгар гуйвангуу Asio flammeus эсвэл соотон гуйванга Asio otus уу гэдгийг нь тодорхойлж чадаагүй юм. Үндсэндээ бол энэ орчимд тийм ч олон зүйл харж чадаагүй юм. Туулын энэ орчимд бид ердөө нэг үүрэн сүүлтзана Uragus sibiricus болон номин хөхбух Parus cyanus зэргийг харж чадсан. 
Үүрэн сүүлтзана (зургийг Хуягаа)
Маршалын гүүрний яг зүүн доод талын бургастай хэсэгт хэн нэгэн жижиг шувуудад зориулж модоор үүр хийж өгсөн байв. Харамсалтай нь энэ үүрний ам нь буюу нүх нь дэнүү том байсан. 
Маршалын гүүрний хажууд байсан шувууны үүр (зургийг Хуягаа)
Учир нь ийм том амтай үүрэнд жижиг шувууд үүрлэх боломжгүй юм. Энэ орчимд дагуур ятуу Perdix dauurica байдагийг бид өмнөх жилүүдэд хэд хэдэн удаа харж байсан. Харин энэ удаагийн ажиглалтаар харж чадаагүй, хэдий тийм боловч тэдний хоноглодог газрыг олсон юм. 
Дагуур ятуу хоноглосон газар (зургийг Хуягаа)
Ийнхүү бидний энэ удаагийн аялал маань нэг өдөрт маш олон газрыг шалгаж, маш сонирхолтой боллоо. Дараагийн ажиглалтаар тэр 2 уулийг хэн байсныг олж мэдэх л үлдлээ дээ.      

Tuesday, January 15, 2013

Birding Mongolia reaches 100,000 pageviews

by Axel Bräunlich  (The link to Birding Mongolia: www.birdsmongolia.blogspot.com)

When I moved to Khovd in western Mongolia in late October 2005 I started to send friends little reports of my local birdwatching activities by email. For the year of 2006 I compiled my observations in a 19-page report with many photos, which can be downloaded from the Surfbirds website (PDF, 2.5 MB): Local Spot 2006: Khovd - Bird migration in western Mongolia.

In early 2007 I decided that it would be better to make my observations available to a wider audience: I started Birding Mongolia. The first post from 8 March 2007 contained some info on sightings from Khovd, and also from the area around the monastery Manzshir near Ulaanbaatar. The first photos published were of a dust storm in Khovd, and of a Two-barred Crossbill at Manzshir Khiid.

Last week, after almost 300 posts and hundreds of photos, Birding Mongolia passed the 100,000- pageviews (“all time history”) mark!

The following 10 countries had most viewers, according to stats by Google:

USA 18,872
Germany 13,604
United Kingdom 9,169
Mongolia 6,841
Russia 3,666
Belgium 2,551
Netherlands 2,529
France 2,068
South Korea 1,070
India 1,010

Today Birding Mongolia offers much more than just listing my observations from Khovd: Trip reports, information on mammals and other animal groups, on conservation projects and organisations, bird rarity reports, information about birds from neighbouring countries (esp. Russia, China, Kazakhstan), news on bird taxonomy, bird migration, environmental news and much more. The web links on the right-hand sidebar constitute probably the most comprehensive collection of Mongolia resources (natural history and travel-related) on the Internet. Please have a look!

Over the past five years many people have contributed to my blog. I wish to thank all of them, and also thanks to the visitors of Birding Mongolia. Special thanks go to Andreas Buchheim aka Abu who wrote many very interesting contributions, including extensive trip reports, and provided many of his excellent photographs.

Sunday, January 13, 2013

Засгийн газар идлэг шонхорын худалдааг 5 жилээр хориглолоо

Энэхүү мэдээг: http://news.zindaa.mn/12ck -сайтаас татаж авав, 2013 оны 1 сарын 12 нд

Монгол Улсын Засгийн газар 1994 оноос эхлэн улсын төсөв бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр болгох үүднээс жилд дунджаар 200 орчим толгой идлэг шонхорыг арилжааны зорилгоор гадаадад гаргадаг болсон. Тухайлбал, Арабын орнуудтай эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд 2000-2012 онд нийтдээ  3041 толгой идлэг шонхорыг гадаадад арилжааны чиглэлээр гаргасан байна. Сүүлийн долоон жилд гадаадад гаргасан идлэг шонхорын төлбөр, хураамжийн орлогоос улсын төсөвт нийт 14.2 сая ам. доллар орсон байна.


Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй өнөө үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ан амьтдыг барьж, агнуулж, гадаадад худалдаалан ашиг олох бус харин экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор ан амьтдыг хамгаалж, тоо толгойг өсгөх бодлогыг баримталж байна. Амьтны тухай хуулийн дагуу идлэг шонхорыг тусгай зориулалтаар гадаадын иргэдэд бариулж, экспортлох зөвшөөрлийг БОНХЯ олгодог. Амьтны тухай хуулиар Засгийн газар тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоодог учраас Засгийн газрын хуралдаанд идлэг шонхорыг арилжааны зорилгоор 2013 оноос эхлэн гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох саналыг БОНХЯ Засгийн газрын хуралдаанд оруулж идлэг шонхорыг 5 хүртэл жил арилжааны зорилгоор гадаадад гаргахыг түр хориглов. 
Идлэг шонхорыг арилжааны чиглэлээр гадаадад гаргахыг түр хугацаатайгаар хязгаарлах энэ хугацаанд өндөр хүчдэлийн шугамыг шувуудад ээлтэй болгох стандартыг хэрэгжүүлэх, тоо толгойн хэлбэлзлийг тогтоох урт болон дунд хугацааны судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, идлэг шонхор бүхий аймаг, сумдын ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, тал хээрийн экосистемийн үнэт баялаг, үндэсний бахархал шувууг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
 Идлэг шонхор нь дэлхий дээр өргөн уудам нутагт нүүдэллэн амьдардаг, 1990-ээд оноос тоо толгой нь 30-60 хувиар буурсан учраас 2011 онд манай улсаас бусад 10 гаруй орны популяцийг “Нүүдлийн зүйлийг хамгаалах олон улсын Конвенц”-ийн I хавсралтад бүртгэж агнаж, барихыг хориглосон. Манай орны идлэг шонхорын тоо толгой 1990-ээд оноос 59 хувиар буурсан байна. Монгол улс идлэг шонхорыг хуулийн дагуу барьж, экпортолдог цорын ганц орон байхаар олон улсын конвенцийн дээрх шийдвэр гарсан нь  идлэг шонхорыг импортлогч буй хэрэглэгч Арабын улс орны ашиг, сонирхолтой шууд холбоотой юм. Идлэг шонхор нь “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенц”-ийн дагуу хатуу хяналтын дор худалдаалахыг зөвшөөрдөг боловч олон улсаас тухайн улс орныг заавал худалдаалахыг шаарддаггүй.  

Манай оронд  2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг шонхор өндөглөн зусдаг, нүүдлийн боловч маш цөөн тоогоор өвөлждөг.  Цөөн тоогоор өвөлждөг идлэг шонхорын тоо толгойг өсгөх шаардлагатай юм. Монгол Улсын хувьд идлэг шонхорын тоо толгойн элбэг, ховор байх нь үндсэн идэш тэжээл болдог  үлийн цагаан оготоно, бусад жижиг мэрэгч амьтдын тоо толгойн  өсөлт, бууралтаас шууд хамаардаг. Идлэг шонхор нь тал хээрийн экосистемд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал үлийн цагаан оготоны тоо толгойг хэт олширохоос урьдчилан сэргийлж зохицуулж байдаг ач холбогдолтой. Манай Улсад нэгдүгээрт гадаадад гаргах зорилгоор нэг настай бодгалидыг барих, хоёрдугаарт өндөр хүчдэлийн шугам дахь үүрийг хавар зориудаар цэвэрлэн буулгаж өндөгийг сүйтгэх мөн өндөр хүчдэлд цохиулж энддэгээс идлэг шонхорын тоо толгой буурах нөхцөл бүрдэж байна. Эрчим хүч дамжуулах өндөр хүчдлийн шугам ялангуяа 15 КВ-ын шугамд жилд дунджаар хамгийн багаар 200 орчим идлэг шонхор өндөр хүчдэлд цохиулж эндэж байна. Манай яамнаас 15 КВ-ын өндөр хүчдэлийн шугамыг шувуудад ээлтэй болгох загвар, стандартыг боловсруулж эрчим хүчний яамтай хамтран шувуудад ээлтэй өндөр хүчдэлийн шугамын стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санаачлан идлэг шонхорыг Монгол Улсын бахархалт шувуу болгон зарлаж тунхагласан нь энэ амьтны экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад өндөр ач холбогдолтой болсон.

Wednesday, January 9, 2013

Монголын шувуудын ангилал зүй, шинээр олдсон шувуудыг бүртгэх үндэсний комисс

Монголын шувуудын ангилал зүй, шинээр олдсон шувуудыг бүртгэх үндэсний комиссын хуралдаан энэ сарын 20-оор болох ба Монголд шинээр олдсон шувуудын тухай мэдээллийг бид рүү илгээнэ үү. Үүний тулд http://www.mongoliabirdsraritycommittee.mos.mn/ сайт руу орж мэдээлэл явуулахад шаардлагатай хүснэгтийг бөглөнө үү. Зөвхөн комиссоор орсон шувуудыг манай оронд шинээр бүртгэн авч Монгол орны шувууны жагсаалт оруулах болно.
Mongolian Bird Taxonomy and Rarity Committee will have a meeting in Ulaanbaatar by end of January and will discuss all newly found species for Mongolia from 2010 to 2012. All information on new records of bird species would be sent to the committee. Please find a form to be filled for the new species at http://www.mongoliabirdsraritycommittee.mos.mn/.

Support needed for Great Bustard Conservation Research in Mongolia

Dear Colleagues in Conservation and Central Asian Studies!

Happy New Year! May 2013 bring you happiness, exciting journeys and new discoveries!

You may have heard that I am carrying out a public fundraising appeal to support my ongoing conservation research and education program with declining populations of Mongolian Great Bustards: http://www.rockethub.com/projects/10600-mongolian-myth-bustards. If you haven’t yet, please check out our appeal, in particular the 5-minute video, “Mongolian Myth Bustards!” to learn more.

My sincerest thanks to all of you who have already stepped in to help, through donations or by publicizing the campaign through your professional and personal contacts. With your help, we’ve raised 55% of the funds we need to (1) continue monitoring our tagged bustards and (2) support our team's Mongolian masters student, Natsag, through his final year of study!

We now have one week left to raise the remaining 45% ($1460). In these important final days of the campaign, I would appreciate any additional exposure you could provide for our appeal. Every contribution – whether big or small, gets us closer to our goal!

Best wishes, and I look forward to seeing all of you in 2013!
Mimi
[cid:ii_13c1d0a74cd72b38]
--
Aimee "Mimi" Kessler
* Please support our RocketHub Fundraising proposal<http://www.rockethub.com/projects/10600-mongolian-myth-bustards> *

Project Website: www.AsianGreatBustard.org<http://www.AsianGreatBustard.org>
PhD Candidate
School of Life Sciences
Graduate Programs Arizona State University
PO Box 874601 Tempe, AZ
85287-4601
Mimi.Kessler@ASU.edu

Great Bustard Conservation in Mongolia

The Great Bustard is one of the heaviest species capable of flight. This species is considered globally Vulnerable by IUCN due to past population declines and projected declines of 30% over the next ten years. There is particular concern about Central Asian populations of Great Bustards, which have experienced sharp declines in recent times.

Mongolia plays a key role in the conservation of the Asian subspecies of Great Bustard, Otis tarda dybowskii. Only 2000 individuals of this subspecies are estimated to remain.

Our goal is to identify causes of declines and best practices for conservation of this poorly understood subspecies, which differs from the European subspecies in aspects of its natural history. We use satellite telemetry to trace migratory routes, track habitat use, and carry out longitudinal studies of individual birds to identify causes of mortality.

Our team’s research thus far (begun in 2006) has indicated that poaching, nest destruction and land-use change are key threats to the Great Bustards in Mongolia. This species is especially vulnerable to poaching as populations reliably gather in traditional spots each year for breeding. Half of the deaths of our marked birds have been due to poaching - a clear indication that poaching is an issue that should be addressed urgently in Mongolia to save this endangered species.
We engage local people in all aspects of our work and carry out programs for schoolchildren to encourage interest and pride in the conservation of this and other bird species.

Monday, January 7, 2013

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ойролцоох Их булагийн ам-д өвөлжиж буй шувуудын ажиглалт

Нийтлэл бичсэн Пүүжээ (1 сарын 6-нд)
 
Өнөөдөр Ханбогд сумын төвийн ойр байдаг Их булагийн аманд өвөлжиж байгаа шувууд ажиглалаа. Өрнийн тоншголжин (Sitta europaea)-1, Шарга хайруулдай (Prunella fulvescens)-50 орчим, Сибирийн хайруулдай (Prunella montanella)-1, Ягаан бужмар (Carpodacus roseus)-1, Энхэт бялзуухай (Bombycilla garrulus)-1, Сүүлт хөхбухандай (Aegithalos caudatus)-5 харлаа. Мөн тал газраар Монгол болжмор (Melanocorypha mongolica) хэдэн зуугаараа сүрэглэн нисэж байгаатай таарлаа.  
Ханбогд уулын Их булагийн аманд өвөлжиж буй зарим шувууд
Энэ газар өнгөрсөн жилүүдэд Хэрмийн бялзуухай харж байсан юм харин энэ удаа олж харж чадсангүйээ.

Шунхан цэгцүүхэйнүүд Carduelis flammea маань энэ жил нийслэлдээ иржээ

Шинэ оны мэнд шувуу ажиглагч, сонирхогч залуусаа!
Шинэ оны хамгийн анхны нийтлэл маань Шунхан цэгцүүхэй Carduelis flammea -гээр гарч байгаад манай Клубын хамт олон их баяртай байна. Шунхан цэгцүүхэйг энэ сарын 4-ны өдөр Батмөнх ЗӨСҮТ-ийн хашаан дотор харж зургийг нь авсан байна. Нийтдээ 10 орчим шунхан цэгцүүхэй, 2 үүрэн сүүлтзана, 1 их хөхбух, 30 орчим хээрийн боршувуу гээд нийт 4 зүйл хамт байсан байна. Энэ зүйл цэгцүүхэй манай хотод өвөлдөө орж ирж өвөлждөг юм. Гэвч өнгөрсөн өвөл буюу 2012 оны өвөл бид энэ зүйл цэгцүүхэйг Улааанбаатар хотод ер олж хараагүй. Цэгцүүхэйнүүд маань хаачив даа, харсан хүн байна уу гэж гишүүдээсээ асууж байсан удаатай. 2008-2011 оны өвөл бид хотдоо шунхан болон дөлөн гэгдэх 2 зүйл цэгцүүхэйг байнга ажигладаг байсан. Тэд хээрийн болон оронгийн боршувуудтай хамт манай хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд түгээмэл таардаг байсан юм.  Харин өнгөрсөн жил нэг ч үзэгдээгүй нь бидний дунд гайхшрал төрүүлсөн юм. Одоо бүгдээрэй Дөлөн цэгцүүхэйн Carduelis hornemanni-үүдээ олцгооё гишүүдээ!
Шунхан цэгцүүхэй Carduelis flammea (Photo by Batmunkh.D)

Ирж буй 2013 он маань бид бүхэнд BIG BIRDING YEAR байх болтугай! Амжилт хүсье залуусаа!