Сайн байцгаана уу? 7-р сарын 24 өөс 8-р сарын 18 хооронд Герман улсын шувуу судлаачдын багт Christoph Bock, Axel Bräunlich, Katja Bräunlich, Benjamin Brenneis, Jan Brinke, Jochen Dierschke, Martin Grimm, Steve Klasan, Stephanie Rapp нартай хамт зүүн монголоор шувуу сонирхон аялаад ирлээ.
Бид Улаанбаатар - Гүн галуут- Бэрээвэн хийд- Хурхын хөндий- Биндэрийн нуур- Онон баг- Улз гол- Цэнгэлэг, Галуут, Эрвээхэй нуурууд- Чойбалсангийн ойролцоох Хэрлэн гол- Мэнэнгийн тал- Буйр нуур- Халхын гол- Нөмрөг- Чойбалсан- Өндөрхаан- Улаанбаатар гэсэн маршруутаар аялсан. Аялалын үеэр нийтдээ 234 зүйл шувуу тэмдгэлсэн ба тэдгээрээс зарим зүйл ховор шувуудын нэрсийг онцлон дурдав.
Бор бүргэд Aquila clanga Greater Spotted Eagle
Реликт цахлай Larus relictus Relict Gull
Цэн тогоруу Grus vipio White-naped Crane
Хан бүргэд Aquila heliaca Eastern Imperial Eagle
Идлэг шонхор Falco cherrug Saker Falcon
Хонин тоодог Otis tarda Great bustard
Хархираа тогоруу Grus grus Common Crane
Наран бөднө Coturnix Japonica Japanese Quail
Цагаан дэвлээ Ardeola bacchus Chinese Pond-heron
Гангар хун Cygnus cygnus Whooper Swan
Хуруут хун Cygnus olor Mute Swan
Согсоот гоорбис Pernis ptilorhyncus Oriental Honey Buzzard
Матигар хөгчүүлэг Xenus cinereus Terek Sandpiper
Бичилхэн тутгалжин Numenius minutus Little Curlew
Морин шунгуулай Hydroprogne caspia Caspian Tern
Мөн Great Knot (Calidris tenuirostris) -ийг Монголд анх удаа тэмдгэлсэн. Энэ шувуу нь үржлийн үедээ Оросын хойг Сибир, Чукотка, Яакутад үржилд орж Солонгос, Япон, Хятадын зүүн хойд эргээр ус, намгархаг газар дайран нүүдэг. Харин өвлийн улиралд Австрали, зүүн өмнөд Азид өвөлждөг юм байна. Бидний харсан Great Knot Монголоор дайран өнгөрч яваа шувуу байсан.
Great Knot (Calidris tenuirostris) (зургийг Steve Klasan)
Хурхын хөндийд 7 цагаан тогоруу харсан нь бидний аялалын бас нэг гайхалтай зүйл байлаа. Цагаан тогоруу өмнө нь Монголд Түргэн цагаан нуур, Гүн галуут, Мөнгөнморьт сумын ойролцоо, мөн Улз голын ойролцоо бүртгэгдэж байсан байна.
Цагаан тогоруу Grus leicogeranus (зургийг Амархүү)
Биндэрийн овооны урд Хурхын хөндийд таарсан 7 Цагаан тогоруу Grus leicogeranus
(зургийг Амархүү)
No comments:
Post a Comment