Friday, December 18, 2009

Шинэ жилийн мэндчилгээ

Та бүхэндээ ирж буй оноо сайхан угтахыг хүсэн ёрөөе!

Энэ клип таалагдах байх гэж найдаж байна.


BBC Learning - Breathing Places: Cute Animal Christmas Song
Uploaded by hourigan. - Explore other animal videos.

Saturday, December 12, 2009

Гэр буюу Home баримтат кино

Эрхэм гишүүдээ,

Та бүхэнд Францын баримтат киноны уран бүтээлч Яан Артус Бертрандын (Yann Arthus-Bertrand) бүтээл Гэр баримттат киног үзэхийг санал болгож байна. Энэхүү кино нь НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр хийгдсэн бөгөөд дэлхийн олон оронд үнэгүй үзүүлэгдэж байгаа кино юм. Энэ кинонд хүн төрлөхтөн түүхэн хөгжлийнхөө явцад хэрхэн болсон байгаль орчиндоо нөлөөлж ирсэнийг харуулж, байгаль орчноо хамгаалах ажилд улс орон, иргэн, байгууллага бүр нэгдэхийг уриалсан утгатай. Өөрөөр хэлбэл өөрсдийн амьдардаг гэр орноо битгий сүйтгээч ээ гэсэн утга агуулагдаж байгаа болно. Киноны баг уг киноны зураг авалтаа дэлхийн 54 оронд очиж хийсэн ба агаараас зураг авалтын үед гардаг чичиргээнийг дарагч технолои бүхий хамгийн сүүлийн үеийн камер хэрэгсэлээр урьд өмнө хэн ч авч байгаагүй гайхалтай зурагнуудийг өндөрөөс авсан байна. Зураг авалтын өнгө, ялгарал, өгүүлэмж, өрнөл нь үнэхээр гайхалтай энэ кино та бүхний сонирхолыг татна гэдэгт бид итгэлтэй байна.








Киногоо энд дарж үзнэ үү. Байгаль орчноо хамгаалах үйлсэд чинь бодол сэтгэл нэмэх болтугай.

http://www.youtube.com/watch?v=jqxENMKaeCU



Монголын Шувуу Ажиглагчдын Клуб

Tuesday, December 8, 2009

Шинэ номуудын танилцуулга

Байгаль орчны чиглэлээр хэвлэгдэн гарсан дараах номуудыг та бүхэнд толилуулж байна.
Эдгээрээс 3 нь Монгол орны шувуудын тухай...
Үүнд:
1. МОНГОЛ ОРНЫ СЭЭРТЭН АМЬТДЫН НЭРСИЙН ТОЛЬ
2. МОНГОЛ ОРНЫ ШУВУУДЫГ ТОДОРХОЙЛОХ ГЭРЭЛ ЗУРАГТ ГАРЫН АВЛАГА
3. МАРАЛЫН АДАЛ ЯВДЛУУД
4. МОНГОЛ ОРНЫ ХӨХТӨН АМЬТАД ТАНИХ ГАРЫН АВЛАГА
5. МОНГОЛ ОРНЫ ШУВУУДЫГ ТОДОРХОЙЛОХ ГАРЫН АВЛАГА

Номыг МУИС-ийн хичээлийн 2-р байр, Биологийн Факультет, Шувуу судлалын лаборатори, 4 давхарт 485 тоотоос хямдралтай үнээр худалдан авна уу.
Холбоо барих утас: 9309-9934; 9100-0148; 9917-1902; 9820-3992;
Дэлгэрэнгүй мэдээллийг READ MORE дээр дарж үзнэ үү..

Thursday, September 3, 2009

Амарын шонхор

Европд тохиолдлын шинжтэй таардаг Азийн энэ зүйл шонхорын нүүдлийн замнал нь сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихээр татаж байгаа юм байна. Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Олон улсын зэрлэг амьтанд зөвлөх төвтэй (IWC, UK) хамтран өнгөрсөн 7 дугаар сарын 21 нд Хустайн байгалийн цогцолбар газарт үржлийн эм Амарын шонхорт сансрын хиймэл дагуулын дамжуулагч зүүж энэ зүйл шувууны нүүдлийн замналыг судалж байна.

Monday, August 31, 2009

Цагаан Халзан тvнжvvр харсан уу?

Бид Архангай явж байгаад замдаа Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархайн дэргэд байх Тахилт нууранд шувуу дурандав. Зэгс ихтэй маш сайхан нуур байна лээ. Энэ нууранд харсан 75 орчим хээрийн галуун дотор А87 гэсэн ногоон өнгийн хүзүүвчтэй галуу 1 байсан.

Thursday, August 20, 2009

Галбын говь ба ногооны талбайн шувууд

7 дугаар сарын 23-31 ны хооронд Галбын говиор Жороо тоодогийн судалгаанд оролцлоо.
Нэг ч бороотой өдөр таарсангүйээ. Маш халуун дунджаар 40 градусын халуун өдрүүд байлаа. Бид жороо тоодог Macqueen's bustard-ийг байрлах мөн тохиолдоц газруудын координацыг авч амьдрах орчныг нь бичиглэж байв.

Далавчны тэмдэгтэй шилийн сар шувуу

Бид өнгөрсөн 5 сарын 17 нд Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хадны орчмын уулсаар судалгаа хийж яваад хоёр далавчиндаа шар өнгийн тэмдэгтэй нэг шилийн сар шувуутай таарсан. Бид далавчин дээрх дугаарыг нь харах гэсэн боловч чадсангүйээ, шувуу маань нилээд өндөр аваад холдсон. Гэхдээ муухан ч гэсэн тэмдэг харагдах төдий зургийг доод талаас нь дарж амжлаа. Үүнээс хойш 6 дугаар сарын 19 нд нөгөө газраа дахин шар өнгийн тэмдэгтэй ижил зүйлийн шувуу харсан ба түүний баруун далавчных нь тэмдэг унасан зөвхөн зүүн далавчиндаа тэмдэгтэй байв. Энэ шувуу энэ (N 47.33075, E 106.82981) цэгт байрлах том хэмжээний ганц хадны орой дээрх үүрэн дээр суун үүрний материалуудыг янзлаж цэгцлэж байгаа харагдсан. Энэ магадгүй бидний анх харсан шувуу эсвэл өөр нэг өрөөсөн тэмдэг нь унасан шувуу байж болох юм. Хэрвээ тийм бол энэ орчимд тэмдэгтэй хоёр шувуу байна. Миний мэдэж байгаагаар энэ шувуу 2007 онд Монголын Шувуу Судлалын нийгэмлэгээс тухайн газар хийсэн судалгаанд хамрагдсан шувуу болов уу гэж бодож байна.

Monday, March 16, 2009

Шувуудын тухай

Манай оронд 470 гаруй зүйлийн шувуу бий. Амьдрах євєрмєц зохилдлогоороо шувуу бүр ялгагдах онцлогтой. Хэнтий, Хєвсгєлийн тайгад ойн жимсгэнэ, ургамлын үр, самар иддэг сойр, хєтүү, ханамал хєхєє, буслаг бүгээхэй, угалзан бэгбаатар, хар тоншуул, самарч шаазгай, ятга шаазгай, дуудууш, гацуурын загалмай бялзуухай, нарсны бужирга, зана, танан бялзуухай мэт єнгє зүсээрээ модны мєчир, навч шилмүүсэн дотроос тєдий л тєдий л ялгагдамгүй, харьцангуй цєєн зүйл шувуу бий. Гүн их тайгыг бодвол ойт хээрийн бүсийн холимог ойд хур, дагуурын ятуу, гургуул, хар єрєвтас, элээ, үлэг ба морин харцгай, явлаг сар, хєхєє, хүүрзгэнэ, хув бэгбаатар, харсуун ууль, алаг тоншуул, турлиах, шаазгай, тодол, шар элэгт, цагаан шанаат хємрєг, шийхнүүхэй, цэгцгий, хєх бух, уран шувуу, намнаахай, зэржигэнэ, дууч шувуу, гургалдай, галт сүүлт, хєєндэй зэрэг олон зүйл шувуудаас гадна нуга, намаг, нуур, ус, зэгс даган хиазат, тогоруу, галуу,нугас, түнжүүр олноороо єндєглєн зусна.

Thursday, March 5, 2009

Гурван сайхан уулаар сонин юу байна?

Зүүн сайхан уул (зургийг Б.Нямбаяр)

Түмээ ах бичив:

Сайн байцгаана уу. Би өнгөрсөн зунаас эхлэн Гурван сайхан уулын Зүүн сайхан, Баруун сайхан, Сэврэй уулсаар Алтайн хойлогийн зураг авахаар хөөцөлдөж явсаар харин энэ удаад тийм сайн биш ч ямар ч байсан хэвлэлийн шаардлага хангахуйц хэдэн зураг авлаа. Зургаа Монголын Улаан ном дээрхи зурагтай тулгаж үзэхэд ерөнхийдөө адилавтар хирнээ бас нилээд өөр зүстэй юмаа. Ер нь бол тал талаас нь зургуудаа авсан. Зарим нь нилээд боломжтой хэмжээний зураг авсан. Ер нь бол 40 м зайд ойртож чадсан.

Friday, January 16, 2009

Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан тэмдэглэлээс...

Шинэ оны эхээр бид Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Баянхонгорын Эрдэнэцогт сумдад орчны бүсийн хуралд оролцохоор явсан. Энэхүү хурлыг Хүн төвтэй байгаль хамгаалал ТТБ, Шинэ Зеландын байгалийн хүрээлэнгийнхэн хамтран зохион байгуулсан. Бид 1-р сарын 05 ны өглөө 09:00 цагт Дипломатчдын байранд уулзаж Улаанбаатараас 11:35 минутад хөдлөв. Оройн 22:15 цагийн үед Өвөрхангайн Бат-Өлзийт суманд ирцгээв. Ийнхүү Сумын Клубын зааланд 2 өдөр хуралдаад 08-ны өдөр Баянхонгорын Эрдэнэцогт сумруу хөдөллөө.
Улаан цутгалангийн хөлдсөн байдал
Бид замдаа Орхоны Улаан цутгалангийн наахна байх Нарийн жалгын оруулга гэдэг газар түр саатав. Энд жалгын амыг уруудан нэг бие гүйцсэн Ёл идэш эрэн нисэж байхтай тааралдсан бөгөөд 2007 онд энэ орчимд судлаачид ганц бие гүйцсэн Ёл бүртгэсэн гэж сонссон. Бид эндээс хөдлөн Улаан цутгалангийн хавьд түр зогсож зураг дарав. Өмнөх жилтэй харьцуулвал харьцангуй их устай хөлдөж гэж нутгийн хүмүүс ярьцгааж байлаа. Бид Бугатын аманд байх Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Дүгэрдоржийнд түр саатав. Энэ айлын өвөлжөөний орчимд 16 ширхэг хар хэрээ, таван алаг шаазгай, хоёр улаан хушуут савтай зүйл рүү толгойгоо шургуулчих шахам бөөгнөрцгөөж харин хээрийн бор шувууд хашаан дээр сууцгааж байв. Хааяа дээгүүр ганц хоёр хон хэрээ нисэж байв. Хээрийн бор шувуудтай зэрэгцэн хоёр их хөх бух байлаа. Энд бид дахин нэг Ёл харсан бөгөөд тэр их л яарсан бололтой баруун хойш нисэж байв. Дүгэрдорж гуайн хэлснээр эхний Ёл харагдсан газар энэ өвөлжөөнөөс найм км орчим зайтай гэнэ. Энэ шувуу бидний анх харсан шувуу мөн байх гэж ярилцлаа. Эндээс хөдөлж Бугатыг дөнгөж ороогоод өндөр хадны энгэрт нөгөө Ёл маань нэг сууж буй шувуу руу дайрах шинжтэй нисэж байна. Зогсож харвал хадны энгэрт хоёр нөмрөг тас сууж байна. Нэг нь нисэж нөгөөхийг нь сайтар ажиглавал баруун далавчин дээр нь цагаан өнгийн тэмдэг байсан боловч, харамсалтай нь нар хурц тусаж байсан тул далавчин дээр байсан тэмдэглэгээг харж чадсангүй.
Орхоны хөндий
Эрдэнэцогт орох зуураа хууль бусаар загас барьж буй 2 машин, хулгайгаар мод ачсан 4 машинтай таарлаа. Бидэнтэй хамт Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан явж байсан учир хулгайчдыг шалган, зохих арга хэмжээг авсан. Оройн 23 цаг болж байхад Эрдэнцогт суманд ирлээ. Бид энэ суманд өмнөх сумтай адил хуралаа хийцгээн амжилттай өндөрлөв. 10-ны оройдоо Баянхонгорын төв орж хонолоо. Өглөө эртлэн босоцгоож 8:35 минутад хөдлөв. Баянхонгор аймагт махчин шувууд нэлээд байдаг хэмээн сонсож байсан тул бид Баянхонгороос Өвөрхангайн Арвайхээр орох хооронд зам дагуух шувуудыг тоолно гэж тохиролцоод хөдөллөө. Ийнхүү замын хоёр хажуугийн дагуу суусан шувуудыг барагцаагаар 200-500м өргөнтэйгээр тоолсон. Бид Авайхээр хотод ирэхэд нийт 13 идлэг шонхор, 62 шилийн сар, 2 нөмрөг тас бүртгэв. Бид Өвөрхангайн Нарийн тээл сумаас урагш замын хажуугийн довцог дээр нэлээд бараан хөх зүстэй бие гүйцсэн, өрөн сахал (mustache) шонхортой таарлаа, алтай зүсний шонхор нь боловуу. Үнэхээр гайхалтай содон өнгөтэй шувуу байсан. Бид сонирхогчын жижиг камертай байсан учир зураг дарж чадсангүйээ. Арвайхээр хотод өдрийн цайгаа ууцгаан 14:22 минутад хотруу хөдлөж эндээс Шартын даваа хүртэл дахин тооллогоо шинээр эхлүүлж 4 идлэг шонхор, 151 шилийн сар, 4 нөмрөг тас, 1 цармын бүргэд, 1 начин шонхор, 1 хотны бүгээхэй гээд Баянхонгороос элсэн тасархайн цаахна байх Шартын даваа хүртэл нийт 6 зүйлийн 239 махчин шувууд бүртгэлээ. Шартын даваанаас нааш ургамлын нөмрөг харьцангуй сайн харгана, дэрстэй хөндий, үетэн ургамал нэлээн сайн ургасан байсан бөгөөд эндээс Эрдэнэсант хүртэл ердөө 4 ширхэг шилийн сар тоолов. Ийнхүү нар ч жаргаж бид Улаанбаатарт оройн 21:16 минутанд ирцгээв.