7 дугаар сарын 23-31 ны хооронд Галбын говиор Жороо тоодогийн судалгаанд оролцлоо.
Нэг ч бороотой өдөр таарсангүйээ. Маш халуун дунджаар 40 градусын халуун өдрүүд байлаа. Бид жороо тоодог Macqueen's bustard-ийг байрлах мөн тохиолдоц газруудын координацыг авч амьдрах орчныг нь бичиглэж байв.
Нэг ч бороотой өдөр таарсангүйээ. Маш халуун дунджаар 40 градусын халуун өдрүүд байлаа. Бид жороо тоодог Macqueen's bustard-ийг байрлах мөн тохиолдоц газруудын координацыг авч амьдрах орчныг нь бичиглэж байв.
Тиймээс бид заг, хайлаас, бутлаг ургамал бүхий сайран хөндийгөөр илүүтэй явдаг байв. Энд хулан жороо, тольт болон үнсэн дунхаа, цөлийн чогчого зэрэг 4 зүйлийн шувуу тогтмол тааралдана. Харин хайлаастай хэсгээр сохор элээ Black kite, начин шонхор Common Kestrel, идлэг шонхор Saker falcon, зээрд шонхор Lesser Kestrel , хон хэрээ Raven, амарын шонхор Amur falcon зэрэг шувууд илүүтэй таарч байна. Энэ говьд Могойч загалай Short toed eagle шувууны үүрийг тэмдэглэсэн байсан болохоор би энэ зүйл шувууг харахыг их хүсч байлаа. Хэдий үүрэнд нь очиж чадаагүй ч бие гүйцсэн хоёр шувууг харж чадсан юм.
Бид 7 сарын 31 нд Өмнөговь аймгийн Баяновоо суманд ирж би эндээс Даланзадгад руу унаанд суухаар боллоо. Гэтэл унаа маань үдээс хойш явна гэсэн болохоор бидэнд сумын урдхан талд байх хэсэг модтой ногооны талбайд шувуу дурандах зав гарсан юм.
Тэнд харсан шувууд:
Сохор элээ- Black kite, Зээрд шонхор- Lesser Kestrel (1 эр), Common Rose finch (1 эм), Шар элэгт хөмрөг – Yellow breasted bunting (1 эр), Цагаанхэвэлт хөмрөг – Pallas' Reed bunting (2 хос), Тольт дунхай- Isabelline Shrike (3 залуу шувуу), Үнсэн дунхай- Great grey Shrike (2 залуу шувуу), Бор тодол – White cheeked starling (20 гаруй), Согсоот болжмор – Crested Lark (1 хос 4 ангаахайн хамт), Хээрийн бор шувуу – Tree Sparrow, Асрын алтан хараацай- Barn swallow (20 орчим), нэгэн зүйл дуучшувуу
No comments:
Post a Comment