Sunday, November 16, 2008

Манзуширын хийд орчимд харсан шувууд

Бид энэ удаад Төв аймгаас хойш орших Манзуширын хийд орчимд шувуу ажиглав. Энэ өглөө 11 дүгээр сарын 16-ны өдрийн ням гараг байсан ба их хүйтэн байлаа. Бид өглөө 08:00 цагт Төв номын сангийн үүдэнд уулзацгаав. Хүмүүс ч цагтаа ирцгээж бидний явах автобус маань ч ирлээ. Энэ удаагийн аялалд нийтдээ 21 хүн оролцохоор цуглалаа. Аялалын машиныг Говийн гурван тэмээ жуулчны баазын Түмэндэлгэр ах маань гаргаж өгч тусалсан билээ. Тиймээс нийт гишүүдийнхээ өмнөөс Түмэндэлгэр ах болон Говийн гурван тэмээ жуулчны баазын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье! Мөн аялалд Монголд үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазын хөтөч оюутан, залуучууд ирж манай клубын гишүүн болж бүртгүүллээ. Бид 08:30 минут хүртэл хүмүүсийг хүлээж 08:30 минутад Манзуширын хийд рүү хөдөллөө. Цаг гаруй хугацаанд явсаны эцэст 10:00 цаг болж байхад Манзуширын хийд дээр ирсэн. Аялалд гарахаасаа өмнө шинэ гишүүдтэйгээ танилцацгааж мөн аялалдаа гараад хэдэн цагт, хаана буцаж уулзахаа тохиролцов. Манай клубын аялал бүрт гадаадын шувуу сонирхогчид оролцдог ба энэ удаад манай клубт дахин шинээр нэг Америкийн шувуу сонирхогч Tom Jenner элслээ. Тэрээр Монгол дахь Олон улсын сургуульд ажилладаг юм байна. Ийнхүү бид танилцаад хийдээс хойш чиглэн ой руу орцгоов. Манзушир хийд Богд уулын урд аманд байрлах ба эргэн тойрон битүү модоор хүрээлэгдсэн мөн хадтай хэсгүүд ч хаа сайгүй тааралдана. Тиймээс биологийн төрөл зүйлийн хувьд ч баялаг байх боломжтой юм. Ойн зах руу дөнгөж ороод бид олон зүйл шувууд харлаа. Тэдгээрийн эхэнд Самарч шаазгай Nucifraga caryocatactes, Их алаг тоншуул Dendrocopos major зэрэг үзэсгэлэнтэй шувууд байсан. Мөн Өрнийн тоншголжин Sitta europaea, Хүрэнтолгойт хөхбух Parus montanus зэрэг ойн жижиг шувууд бусдаас харьцангуй олон тааралдаж байв.
Манзушир хийд, аялалын өмнө

Шувуу ажиглалт

Ойн жимээр буцав
Дөлөн цэгцүүхэй- Acanthis flammea
Их хөхбух- Parus major

Гацуурын солбинхушуут- Loxia curvirostra

Хүрэнтолгойт хөхбух- Parus montanus


Өдөрч хөхбух- Parus ater aemodius


Их алаг тоншуул- Dendrocopos major


Бидэрт самарч шаазгай- Nucifraga caryocatactes

Харсан шувууд:
Их алаг тоншуул- Dendrocopos major- Great Spotted Woodpecker- 4
Буурал тоншуул- Picus canus- Grey Headed Woodpecker- 1
Дөлөн цэгцүүхэй- Acanthis flammea- Common Redpoll- 10+
Хүрэнтолгойт хөхбух- Parus montanus- Willow Tit- 40+
Өдөрч хөхбух- Parus ater aemodius- Coal Tit- 15+
Их хөхбух- Parus major- Great Tit- 10+
Улаавар бужмар- Carpodacus erythrinus- Common Rosefinch-
Гацуурын солбинхушуут- Loxia curvirostra- Red Crossbill- 10+
Үүрэн сүүлт зана- Uragus sibiricus- Long tailed Rosefinch- 2+
Шармэлзэн задуулай- Regulus regulus- Goldcrest- 1
Хээрийн бор шувуу- Passer montanus- Tree Sparrow- 40+
Оронгийн бор шувуу- Passer domesticus- House Sparrow- 15+
Өрнийн тоншголжин- Sitta europaea asiatica- Wood Nuthutch- 30+
Бидэрт самарч шаазгай- Nucifraga caryocatactes- Spotted Nutoracker- 7
Алаг шаазгай- Pica pica- Black billed Magpie- 6
Хон хэрээ- Corvus corax- Common Raven- 5+
Хар хэрээ- Corvus corone- Carrion Crow- 10+
Улаанхушуут жунгаа- Pyrrhocorax pyrrhocorax – Red billed Chough- 30+
Шилийн сар- Buteo hemilasius- Upland Buzzard- 1
Начин шонхор- Falco tinnunculus- Common Kestrel- 1

Бид Монголдоо өвөлждөг махчин шувуудаас нэлээдгүй хэдэн зүйлийг энд харна гэж таамаглаж байсан гэтэл аялалын төгсгөлд нэг Шилийн сар (Upland Buzzard-Buteo hemilasius) нэг Начин шонхор (Common Kestrel-Falco tinnunculus) -ыг харлаа. 12:40 минутад Манзуширын хийд орчмын аялал маань өндөрлөж бид өөсдийн авчирсан цай ундаа ууцгаав. Цайгаа ууж дууссаныхаа дараа хийдээс урагш хадтай уул дагасан модтой хэсгийг самнаж дурандаад дараа нь Улаанбаатарын зүг хөдөллөө. Төв аймгаас Улаанбаатар явах зуур бид машинд энэ өдрийн аялал болон Монголын шувуу ажиглагчдын клубын үйл ажиллагааны тухай ярилцав. Хот руу дөнгөж ороод 3 дугаар Цахилгаан станцын харалдаа урд байрлах Туул гол орчмын бургастай хэсэг мөн Хүүхдийн паркийн хойд хэсгийн цэцэрлэг зэрэг газруудад 30 минут хэртээ саатан шувуу дурандсан. Ийнхүү бид маш амжилттай, сонирхолтой аялцгааж олон зүйл шувуудыг харж, таньдаг боллоо.

Аялалд оролцогсод:
Г.Амархүү, Л.Ариунзул, Н.Ариунсанаа, Б.Баяржаргал, Т.Бадам, Б.Нямбаяр, Б.Сарангоо, Х.Түмэндэлгэр, Б.Оюунцэцэг, П.Ганхуяг, П.Амартүвшин, Э.Соёолмаа, Ц.Пүрэвсүрэн, Цэлмэг, Ж.Ганцэцэг, Ч.Наранцацралт, Tom Jenner, Brian Watmough, Б.Энх-Амар,