Wednesday, November 12, 2008

“Монгол орны шувууны фото лавлах” номын тухай

“Монгол орны шувууны фото лавлах” хэмээх энэ ном манай орны өргөн тархацтай ба ховор болон нэн ховор зүйл шувуудыг багтааснаараа онцлог бөгөөд хээрийн нөхцөлд ашиглах тодорхойлох бичиг юм.

Энэхүү ном Монгол орны шувуудын багаас 15 багийн 125 зүйл шувууны өнгөт фото ба тэдгээрийн амьдрах орчны өнгөт фото зураг бүхий 300 хуудастай бөгөөд шувууны зүйл тус бүрийн латин, монгол, англи, орос, япон нэр, биологи онцлог, тархац, байршилийн тухай бичиглэлтэйгээс гадна шувуу бүрийн зургийг урдаас, ардаас, нисч байгаа болон хажуу талаас харуулсан нь өнөөгийн байдлаар маш шинэлэг, давтагдашгүй хийх санаа агуулсантай холбоотой юм.


Шувууны тайван байдлыг алдагдуулалгүйгээр, хээрийн нөхцөлд, экологийн сөрөг холбогдлолгүй судлах хамгийн сүүлийн арга бол тэдний фото зургийг авч баримтжуулах ажил юм. Энэхүү номыг гүйцэтгэхийн тулд хээрийн нөхцөлд шувууны зургийг олон талаас авах ажлыг хээрийн судалгааны явцад хийж гүйцэтгэсэн.


Энэ ном нь шувуу судлалын суурь судалгааны нэг үндсэн бүтээл болсон төдийгүй шувуу судлаачид, сонирхогчид, аялан жуулчлагчид, их дээд сургуулийн оюутан, сурагчид, биологийн багш нарын байгаль дахь шувууг таних ажилд гарын авлага болох эрэлт ихтэй бүтээл болсон.

Энэхүү номын үнэ нь 20$ бөгөөд сонирхсон хүмүүс "Интэр" номын их дэлгүүрээс авч болох юм байна. Мөн манай сайтад хандаж болно.