Сэлхийн амны орчимд харсан зарим шувууд
Бид Сэлхийн амны зуслангуудаас хойш байх уулын ар энгэрийн Хус-Шинэс (Betula-Larex) бүхий холимог ойд очиж шувуу ажиглав. Биднийг ажиглалт хийх газартаа очиход нарны элч буурч ойд сэрүү орсон байсан. Бидэнд хамгийн түрүүнд ажиглагдсан шувуу бол Long-tailed Tit буюу Сүүлт хөхбух (Aegithalos caudatus) байсан. Дараагийн ажигласан шувуу нь тухайн ойд элбэг тохиолдсон Хүрэнтолгойт хөхбух (Parus montanus) байсан.
Шувууд ихэвчлэн бут-сөөг бүхий ойн захаар тааралдаж байв. Үдээс хойш оройхон болсон болохоор бид ойд 1 цаг орчим ажиглалт хийсэн.
Харсан шувууд:
Цагчаа ятга шаазгай- Garrulus glandarius- Eurasian Jay
Сүүлт хөхбух- Aegithalos caudatus- Long tailed Tit
Хүрэнтолгойт хөхбух- Parus montanus- Willow Tit
Идлэг шонхор- Falco cherrug- Saker Falcon
Морин харцага- Accipiter nisus- Eurasian Sparrow Hawk
Өрнийн тоншголжин- Sitta europae asiatica- European Wood Nuthach