Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3-р уулзалт энэ сарын 11-д Урлаг кафе-д амжилттай болж өнгөрлөө. Нийтдээ 100 гаруй шувуу ажиглагч, сонирхогч оролцоно гэж бүртгүүлснээс 46 оролцогч уулзалтанд ирлээ. Уулзалт 15:40 минутад оролцогчдын фэйсбүүк танилцуулгаар эхэллээ.
Уулзалтын эхэнд зохион байгуулагчид ирсэн гишүүдэд хандан уулзалтын гол зорилгыг танилцуулсан. Мөн уулзалтанд анх удаа оролцож байгаа гишүүд Шувуу ажиглагчдын клубын гишүүнээр бүртгүүлж, клубын гишүүний тэмдэгээ авлаа.
Уулзалтын эхэнд зохион байгуулагчид ирсэн гишүүдэд хандан уулзалтын гол зорилгыг танилцуулсан. Мөн уулзалтанд анх удаа оролцож байгаа гишүүд Шувуу ажиглагчдын клубын гишүүнээр бүртгүүлж, клубын гишүүний тэмдэгээ авлаа.
Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3-р уулзалтын оролцогчид |
Хөтөлбөр ёсоор ШУА, Биологийн хүрээлэнгийн Шувуу
судлалын лабораторийн эрхлэгч, шувуу судлаач Доктор Н.Цэвээнмядагын “Монголын
шувуу судлалын түүх ба өнөө үе” гэсэн маш сонирхолтой яриагаар уулзалт эхлэв.
Шувуу судлаач, Доктор Н.Цэвээнмядаг |
30-40
жилийн өмнө аппарат байтугай сайн дуран байдаггүй үед шувуу судлах ажиглах
талаар хэрхэн яаж шувуу судлаж байсан талаар маш сонирхолтой зүйлсийг ярьлаа.
Дараагийн сонирхолтой яриаг шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан гишүүддээ
өглөө.
МШАК-ын гишүүн, шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан |
Шувууны гэрэл зургийн талаар өөрийн туршлагаасаа хуваалцаж, зургаа хэрхэн
яаж засдаг өөрийн аргынхаа талаар хуваалцаж үнэхээр мэдэх ёстой зүйлсийг
оролцогчидод хэлсэн юм. Мөн Клубын гишүүн Ц.Пүрэвсүрэн “Шувууны гэрэл зураг ба
шувуу хамгаалал” сэдвээр ярив.
МШАК-ын гишүүн Ц.Пүрэвсүрэн |
Энэ яриагаар шувууны зураг авах үед анхаарах
зүйл ялангуяа шувуудыг үүрэндээ өндөг, ангаахайгаа дарж байх үед нь ойртохгүй
байх, зураг дарахдаа шувуудаа стрессд оруулахгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх
зэрэг зүйлсийн талаар ярьсан. Ийнхүү дараагийн арга хэмжээ маань 2014 оны “Монгол
орны жигүүртэн амьтад” гэрэл зургийн уралдааны эздэд шагнал гардуулах үйл
ажиллагаа байв. Шагнал гардуулах ажиллагааны өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнийг
төлөөлж Ц.Пүрэвсүрэн энэ жилийн зургийн уралдааны шалгаруулалтын талаар товч
мэдээллийг өгсөн. Энэ жилийн зургийн уралдаанд 54 оролцогчдын 17 баг, 123
төрөлд багтах нийт 244 зураг ирсэн байна. Шалгаруулалтыг хийхэд тун хүндрэлтэй
байсан талаар уулзалтын үеэр шүүгчид хэллээ. Энэ жилийн уралдааны “Шилдэг зураг”
тэргүүн байрыг П.Жаргалбатын үржлийн үеэр ноцолдож буй хоёр эр Бүжимч чогчогоны
зураг эзэлсэн байна. Тэргүүн байрын шагналыг Монголын зэрлэг амьтан судлах
хамгаалах төв ивээн тэтгэж - Шилэн цом, гэрчилгээ, Mini iPad, Зүүн азийн шувууд ном, Монгол
орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал газрууд ном, Ханбогдын
шувууд ном зэргээр шагнав.
Шилдэг зургийн эзэн П.Жаргалбат (баруун талд) |
Хоёрдугаар байрыг “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал төслийн
гэрэл зурагчин У.Ганбаярын Ахууна агнаад сарвуундаа атган нисэж буй Үлэг
харцаганы зураг эзэлжээ. Хоёрдугаар байрыг Канон төв ивээн тэтгэж - Гэрчилгээ, 500.000
төгрөгний эрхийн бичиг, Төв азийн шувууд ном, Монгол орны түгээмэл шувууд ном,
Монгол орны Шувуудад чухал газрууд ном, Ханбогдын шувууд ном зэргээр шагнав. Зургийн эзэн маань уулзалтанд ирж амжаагүй тул Н.Гансүх ах Канон төвийг төлөөлж үг хэллээ.
Шилдэг зургийн 2-р байрын эзний шагналыг Н.Гансүх ах гардуулах гэж байна |
Гуравдугаар
байрыг Б.Отгонбаярын Халгайч урагчингийн зураг эзэлсэн байна. Гуравдугаар байрыг
Тунгалаг дурангийн дэлгүүр ивээн тэтгэж - Гэрчилгээ, Celestron брэндийн хоёр нүдний дуран, Европын
шувууд ном, Монгол орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал газрууд
ном, Ханбогдын шувууд ном зэргээр шагнав.
Шилдэг зургийн 3-р байрын эзэн Б.Отгонбаяр |
Энэ жилийн “Ховор шувуу” номинацийн тэргүүн байрыг
С.Түвшинтөгсийн Хурган шунгуурын зураг эзэлжээ. “Ховор шувуу” номинацийн шагналыг
Таван Богд Менежемент ХХК ивээн тэтгэж - Гэрчилгээ, Xerox брэндийн өнгөт принтер, Зүүн азийн шувууд ном,
Монгол орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал газрууд ном,
Ханбогдын шувууд ном зэргээр шагнав.
Ховор шувуу зургийн тэргүүн байрын эзэн С.Түвшинтөгс |
Мөн энэ жил “Ховор агшин” гэсэн номинацийг түрүү жилийн
шүүгчдийн бүрэлдэхүүн санал болгож шинээр оруулсан ба энэ номинацид П.Ганхуягын
ялаа зуусан Жирхэн дуучшувууны зураг эзэлсэн байна. “Ховор агшин”
номинацийн байрыг Зэрлэг амьтан судлах хамгаалах төв ивээн тэтгэж - Гэрчилгээ, Төв
азийн шувууд ном, Монгол орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал
газрууд ном, Ханбогдын шувууд ном зэргээр шагнав.
Ховор агшин зургийн эзэн П.Ганхуяг |
Ийнхүү 2014 оны “Монгол орны жигүүртэн амьтад” гэрэл зургийн
уралдаан олон оролцогчидтой, олон сайхан зурагтай маш өрсөлдөөнтэй болж
өндөрлөлөө. Зургийн уралдаанд түрүүлсэн эзэд болон уралдаанд зургаа ирүүлсэн
бүх оролцогчиддоо, мөн зургийн уралдааны шалгаруулалтыг хийсэн шүүгчиддээ баярласан талархсанаа нийт зохион байгуулагчдын өмнөөс илэрхийлье! Мөн
энэ жилийн зургийн уралдааныг ивээн тэтгэсэн Монголын зэрлэг амьтан судлах
хамгаалалх төв, Канон төв, Таван Богд Менежемент ХХК, Тунгалаг дурангийн
дэлгүүр болон уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Урлаг кафе-ны
хамт олонд зохион байгуулагчид болон Монголын шувуу ажиглагчдынхаа өмнөөс
баярласан талархсанаа илэрхийлье!
Уулзалтын дараагийн сонирхолтой илтгэл бол Монголын шувуу
ажиглагчдын клубын гишүүн Э.Очирхандын “Монгол орны шувуудын гэрэл зураг” шинэ
вэб сайтын танилцуулга байв. Энэ сайтын талаар өмнөх 2-р уулзалтын үеэр шинээр
нээж байгаа хэмээн танилцуулсан бол энэ удаа вэб сайт маань ашиглалтанд ороод
одоогоор 12 зурагчны 160 гаруй зүйлийн нийт 306 зураг ороод байгаа гэнэ.
Энд
хүссэн хүн бүр зургаа оруулах боломжтой бөгөөд ингэснээр Монгол орны шувуудын
гэрэл зургаар баяжсан мэдээллийн сан бүхий томоохон мэдээллийн сангийн суурь
тавигдаж байна. Сайтын хамгийн сайхан зүйл нь энд байгаа шувуудын хаана авсан
мэдээлэл нь сайтын нүүрэнд байрлах Монгол орны газрын зураг дээр тархалтаар нь
харагдах боломжтой юм байна.
Мөн энэ сайтад зургаа өгсөн шувуу ажиглагч,
зурагчдын өөрсдийнх нь зураг болон намтар давхар байршдаг юм байна. Уулзалтын
төгсгөлд уулзалтанд оролцогчдын дунд “Шувуудын нэрийг Монголоор хэн сайн мэдэх
вэ?” уралдаант тоглоом зохион байгууллаа.
Энэ тоглоомыг өмнөх уулзалтуудаар мөн
зохион байгуулж байсан. Тоглоомонд оролцож байгаа хүмүүс шувуудын нэрийг нь
Монголоор давхардуулахгүйгээр хэлэх ёстой. Буруу хэлсэн, гацсан оролцогчдыг
хасах журмаар тоглоом маань явагдсан.
Оролцогчид шувуудын монгол нэрийг
алдахгүйгээр маш сайн хэлж нийт 300 орчим зүйлийг шувуудын нэрийг хэлсэн байна.
Энэ тэмцээнд И.Сарангэрэл, Ж.Энхбаяр нар тунаж үлдсэн ба И.Сарангэрэл тэмцээнд
түрүүллээ. Дараагийн тэмцээн маань “Шувуудыг зургаар нь хэн сайн таних вэ?”
тоглоом байлаа. Энэ тэмцээнд бүх оролцогчид идэвхитэй оролцож шувуудыг маш сайн
таньж байсан.
Ийнхүү уулзалт маань өндөрлөсөн ба уулзалтын төгсгөлд
уулзалтанд ирсэн бүх хүмүүст Шувуу ажиглагчдын клубын гишүүн Б.Гантулгын
хэвлүүлсэн “Шувууд Монголын нэг гайхамшиг” альбом мөн Клубын гишүүн
Ц.Пүрэвсүрэнгийн “Ханбогдын шувууд” зэрэг номыг өгсөн. Өөрсдийн ном,
бүтээлүүдээ уулзалтанд ирсэн хүмүүст өгсөн Номын эзэд болох Б.Гантулга,
Ц.Пүрэвсүрэн нарт нийт гишүүдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Монголын шувуу ажиглагчид, сонирхогчид бүр олон болох болтугай!
No comments:
Post a Comment