Эрдэнэсант болон Лүнгийн ойролцоох нүүдлийн шувуудын мэдээ
Тэмдэглэл бичсэн Г.Амархүү
Та бүхэнд клубын блог дээр нүүдлийн шувуудын анхны мэдээ хүргэжбайгаад туйлын их баяртай байна. 4 сарын 5-нд Жагаа ах, Жаргалбат ах нартай хамт Төв аймгийн Эрдэнэсант болон Лүнгийн ойролцоо нүүдлийн шувуудын зураг авахаар үүрийн таван жингээр хөдлөсөн. Замдаа Хээрийн бүргэд Aquila nipalensis , Бор бүргэд Aquila clanga харсан боловч зургийг нь авч чадсангүй. Биднийг Эрдэнэсантад ирэхэд аль хэдийн нар хөөрч, зуны нэг сайхан өглөө шиг, энд тэнд Бүжимч чогчиго Oenanthe isabellina дуугарч, Эвэрт болжмор Eremophila alpestris, Монгол болжмор Melanicorypha mongolica хос хосоороо хөөцөлдөн бужигнаж байлаа.

Ёлын зураг дарахаар
хадтай уул руу өгсөх замдаа
Мяраан чогчиго Oenanthe pleschanka , Годлевскийн хөмрөг Emberiza godlewskii нилээн хэдийг харсан.
Годлевскийн хөмрөг Emberiza godlewskii
Уулын оройд гарч, эргэлдэн халих Тас Aegypius monachus , Ёлын Gypaetus
barbatus зургийг буулгаж суух зуур 1 Үлэг харцага Accipiter gentilis уулын ам өгсөн нисэж байгаа харагдав. Энэ аманд Шилийн сар Buteo hemilasius үүрлэж байсан болохоор эр шувуу нь урилгагүй зочинг дор нь хөөгөөд уул даван одов.
Үд дундын үед бид уулнаас бууж нүүдлийн шувуудын амрах дуртай Бяцханы аманд орсон боловч жижиг шувуудын нүүдэл хангалттай эхлээгүй байсан болохоор намгүн байсан. Энэ аманд Сохор элээ -1 Milvus migrans, Улаангүеэ хөөндий~20 Turdus ruficollis , Шархөмсөгт хөмрөг-2 Emberiza cioides, Шарга хайруулдай-1 Prunella montanella тус тус харсан.
Лүнгийн гүүрний ойролцоох тогтоол усанд нилээн олон Хошуу галуу Anser cygnoides, 1 Хээрийн галуу Anser indica , 1 Буурал галуу Anser fabalis болон хондон ангир харагдаж айв. Мөн Хөх дэглий Ardea cinerea, Хөх цэгцгий Motacilla alba байсанбөгөөд сумын төвийн урд байх тогтоол болон жижиг нууруудад Зэрлэг нугас Anas platyrhynchos , Алагшунгаач, Шовтгоралаг нугас Anas acuta , Умардын хавтгаалж Vanellus vanellus, Монгол цахлай Larus argentatus , 1 Саарал сахиа Circus cyaneus зэрэг шувууд таарч байсан.
Цагаан дэрэстийн хөндийд 2 цэн тогоруу Grus vipio өндийх завгүй идээшилж эргэн тойронд нь хэдэн зуугаараа Алагтуу хэрээ Corvus dauuricus , болжморууд эргэлдэж байв. Ийнхүү бид энэ өдөр нийтдээ 42 зүйлийн шувууд харсан бөгөөд 20 орчим нь нүүдлийн шувууд байв.
Ооч ёл Gypaetus barbatus

Сохор элээ Milvus migrans
Шархөмсөгт хөмрөг Emberiza cioides
Лүнгийн гүүрний ойролцоох тогтоол усанд нилээн олон Хошуу галуу Anser cygnoides, 1 Хээрийн галуу Anser indica , 1 Буурал галуу Anser fabalis болон хондон ангир харагдаж айв. Мөн Хөх дэглий Ardea cinerea, Хөх цэгцгий Motacilla alba байсанбөгөөд сумын төвийн урд байх тогтоол болон жижиг нууруудад Зэрлэг нугас Anas platyrhynchos , Алагшунгаач, Шовтгоралаг нугас Anas acuta , Умардын хавтгаалж Vanellus vanellus, Монгол цахлай Larus argentatus , 1 Саарал сахиа Circus cyaneus зэрэг шувууд таарч байсан.
Хошуу галуу Anser cygnoides
Хошуу галуу Anser cygnoides
Цагаан дэрэстийн хөндийд 2 цэн тогоруу Grus vipio өндийх завгүй идээшилж эргэн тойронд нь хэдэн зуугаараа Алагтуу хэрээ Corvus dauuricus , болжморууд эргэлдэж байв. Ийнхүү бид энэ өдөр нийтдээ 42 зүйлийн шувууд харсан бөгөөд 20 орчим нь нүүдлийн шувууд байв.
This is the earliest record of arrival of the white-napped cranes in Mongolia.
ReplyDelete