Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар баталлаа. Ингэснээр манай улс үндэсний шувуутай болж буй дэлхийн 88 дахь орон болж байгаа юм.
Thursday, November 8, 2012
Шонхорыг үндэсний бахархалт шувуу болголоо
ДБХС-ийн веб хуудаснаас авав: http://mongolia.panda.org/?206506/
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар баталлаа. Ингэснээр манай улс үндэсний шувуутай болж буй дэлхийн 88 дахь орон болж байгаа юм.
Шонхор шувууны тухайд манай улс энэ онд гадаадад 150 идлэг шонхор шувуу гаргахаар болсон. Өнөөдрийн байдлаар ихэнхийг нь гаргачихаад байгаа гэнэ. Манай улс 2000-2010 онд 2700 гаруй идлэг шонхор гаргасан байна. Сүүлийн таван жилийн байдлаар гадаадад идлэг шонхор шувуу гаргасны төлбөр, хураамжийн орлогоос төсөвт 11 сая гаруй ам.доллар оржээ.
Идлэг шонхор манай улсад хэвийн тархалттай бөгөөд 2010 онд хийсэн судалгаагаар 6800 толгой байгаа гэсэн тоо гарсан байна. Үндэсний бахархалт шувууг зарлан тунхаглах ёслолын ажиллагааны журам батлах тухай арга хэмжээг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжавт даалгалаа. Энэхүү ёслолын ажиллагаанаас хойш шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгох, шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриаллаа.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар баталлаа. Ингэснээр манай улс үндэсний шувуутай болж буй дэлхийн 88 дахь орон болж байгаа юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Ёл шувууны гоё зураг тавиач их гоё сүртэй амьтан байна лээ.Том зураг байвал угна, нээх холоос ч биш бас нээх ойроос ч биш авсан зураг байвал сайхан л байна.
ReplyDeleteБаярлалаа...