Манай оронд 470 гаруй зүйлийн шувуу бий. Амьдрах євєрмєц зохилдлогоороо шувуу бүр ялгагдах онцлогтой. Хэнтий, Хєвсгєлийн тайгад ойн жимсгэнэ, ургамлын үр, самар иддэг сойр, хєтүү, ханамал хєхєє, буслаг бүгээхэй, угалзан бэгбаатар, хар тоншуул, самарч шаазгай, ятга шаазгай, дуудууш, гацуурын загалмай бялзуухай, нарсны бужирга, зана, танан бялзуухай мэт єнгє зүсээрээ модны мєчир, навч шилмүүсэн дотроос тєдий л тєдий л ялгагдамгүй, харьцангуй цєєн зүйл шувуу бий. Гүн их тайгыг бодвол ойт хээрийн бүсийн холимог ойд хур, дагуурын ятуу, гургуул, хар єрєвтас, элээ, үлэг ба
морин харцгай, явлаг сар, хєхєє, хүүрзгэнэ, хув бэгбаатар, харсуун ууль, алаг тоншуул, турлиах, шаазгай, тодол, шар элэгт, цагаан шанаат хємрєг, шийхнүүхэй, цэгцгий, хєх бух, уран шувуу, намнаахай, зэржигэнэ, дууч шувуу, гургалдай, галт сүүлт, хєєндэй зэрэг олон зүйл шувуудаас гадна нуга, намаг, нуур, ус, зэгс даган хиазат, тогоруу, галуу,нугас, түнжүүр олноороо єндєглєн зусна.
