Thursday, May 17, 2012

Bird news from Galba Gobi, 15th April - 15th May

18th May 2012; Photos by Huyagaa

Dear members
Bird news from Galba Gobi Important Bird Area in Mongolian South Gobi. We have recorded almost 140 species of birds since 15th April and here we posted some of bird photos we seen for you. We will try to send you more interesting news soon. The migrating birds are still coming and hope that we will have more migrants in May. Good birding! 
 Gobi Sun 
Daurian Jackdow
Daurian Jackdow's flock

Mongolian Ground Jay


Migrating Great Bustard

Male Lesser Kestrel

Tundra Swan spent 7 days at OT pond

Grey Headed Lapwing in flight

Grey Headed Lapwing in flight


Grey Headed Lapwing
Male Houbara Bustard

5 Relict Guls with 2 Black Headed Gulls

Mongolian accentor recorded near to OT site and Daichin zag too

Male Pallas's Sand Grouse in flight

Dalmatian Pelican on its migration near to Oyu tolgoi

Male Taiga Flycatcher

Daurian Starling

Desert Warbler

Monday, May 7, 2012

Бүрдэнэ булагруу хийсэн шувуу ажиглах аялал


МУИС-ийн Байгаль хамгааллын “Экологи-Эрдэм” клубын ээлжит шувуу ажиглах аялал шувуудын нүүдэл эхэлснийг холбогдуулан говийн баянбүрдийг дайран өнгөрч буй шувуудыг ажиглах зорилгоор 2012 оны 4-р сарын 06-09-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт буй Бүрдэнэ булаг руу аялаад ирлээ.

Аялалын бүрэлдхүүн

Бид 4-р сарын 6-ны 16:30 цагт Улаанбаатар өртөөнөөс Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд суун маргааш буюу 07-ны өглөө 6 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул өртөөн дээр буусан. Галт тэрэгний өртөө орчимд 1 хөх цэгцгий (Motacilla alba) үзэв. Мөн сумын төвд согсоот божирго (Galerida cristata) 6, хон хэрээ, хар хэрээ, оронгийн боршувуу, хээрийн боршувуу, хөхвөр тагтаа, улаанхушуут жунгаа зэрэг шувуудыг харсан. Харин бидний харсан нэг тагтааны хөлд хөх өнгийн утас байсан. Хүмүүс өмнө нь барих гэж оролдсон байж магадгүй юм.

Хөлөндөө утастай хөхвөр тагтаа
Ингээд өмнө нь утсаар холбогдож тохиролцсон унаандаа суун 7 цагийн үед сумын төвөөс хөдлөн Бүрдэнэ булгийн сувилалд хүрч ирсэн. Энэхүү сувилал нь зуны улиралд ажилладаг бөгөөд бөөрний элсэн эмчилгээ хийдэг гэсэн. Бүрдэнэ булаг нь элсэн манхны хормойгоос шүүрсэн булгуудтай ба хаврын улиралд гүехэн нуур үүсгэдэг юм байна. Нутгийн иргэд 108 булагтай гэлцдэг.

Бүрдэнэбулаг сувилалын газар
Маргааш өглөө ундаа уусны дараа 9 цагт баянбүрд рүү шувуу ажиглахаар явсан. Тэнд Монгол ногтруу (Syrrhaptes paradoxus) үржлийн хос үүсгэсэн бололтой олон удаа хос шувууд нисэн өнгөрч байсан. 9:30 үед нэгэн булгийн эрэгт Монголд өмнө нь хэдхэн удаа тэмдэглэгдэж байсан ховор тохиолдох 1 Саарал зуунхурга (Vanellus cinereus) харсан.

Саарал зуунхурга
Гангар хунгууд
Бид үдээс өмнөх ажиглалтаар хондон ангир (Tadorna ferruginea) – 7, хошуу галуу (Anser cygnoides) – 64, гангар хун (Cygnus cygnus) – 17, шовтгоралаг нугас (Anas acuta) – 6, зэрлэг нугас (Anas platyrhynchos) – 1 хос, хөх цэгцгий (Motacilla alba) >100, боролзой богширго (Alauda arvensis) >100, умардын хавтгаалж (Vanellus vanellus) – 2, үхэр цахлай (Larus mongolicus) – 7, хархираа тогоруу (Grus grus) – 6 бүртгэсэн. Харамсалтай нь өдрийн 1 цагийн үеэс эхлэн хүчтэй салхилж эхлэв.

Нүүдэллэж буй хархираа тогоруунууд

Үдээс хойш салхи намдахаар нь хойд талд буй аараг толгодоор явж шувуу дурандсан. Загтай жижиг сайранд хос цөлийн чогчиго (Oenanthe deserti) харсан. Хадны тагтаа (Columba rupestris) -5, хотны бүгээхэй (Athene noctua) - 1 сувиллын байшин дээр сууж байсан. 08-ны өглөө 8 цагийн үед 35 үхэр цахлай (Larus mongolicus) баруун хойшоо нисэж байв. 9 цагт баянбүрд рүү дахин явж 2 дахь өдрийн ажиглалтаа хийсэн. 8 гангар хунтай сүргийг бүртгэсэн ба өмнөх өдрийн 17 гангар хунгийн 8 нь байх боломжтой юм.

Хошуу галуу ба гангар хунгууд
Хоёр дахь өдөр 1 хөх дэглий (Ardea cinerea), Согсоот божирго (Galerida cristata) – 3, талын жиргэмэл (Calandrella brachydactyla) – 1, хон хэрээ (Corvus corax) -2, сохор элээ (Milvus migrans) 1-ийг бүртгэсэн. Ингээд бид 8-ны орой 20:37 цагийн галт тэргэнд суун маргааш нь 9 цагт Улаанбаатар хот орсоноор аялал маань өндөрлөсөн. Энэхүү аяллаар бүртгэсэн 25 зүйлийн 16 нь нүүдлийн шувуу байлаа.

Ажиглалт хийсэн ойролцоох толгод

Хотны бүгээхэй
Аялалын бүрэлдхүүнд Professional Photo Design Company-ий дезайнер, фотозурагчин Ц. Наранбат, МУИС-ийн магистрант Ү. Төвшин, оюутан Ш. Хулан, Б. Отгонтуяа, Б. Энх-Амгалан нар явав.

Багын гишүүд ид ажлынхаа үеэр
Бидний аялалд туслалцаа үзүүлсэн Бүрдэнэ булгийн сувиллын газрын хамт олонд талархсанаа илэрхийлье. Мөн бидний аяллыг дэмжиж дуран, телескопоор хангаж өгсөн Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, мөн дэмжиж ажилладаг Шувуу ажишлагчдын клубт баярлаж талархдагаа энэ дашрамд илэрхийлж байна.


Аялалын тэмдэглэл бичсэн Ү.Төвшин