Бид энэ өдөр Биокомбинат болон түүний орчмын Туул гол, Сонгино Хайрхан уулын дагуух төмөр зам болон 4 дүгээр цахилгаан станцын баруун урд байх цэвэршүүлэх байгууламжын дэргэдэх нуур зэрэг газруудад шувуу ажиглав. Биднийг Туул голын орчимд ирэхэд явган аялагчид болон жимс түүгчид олон байсан. Тиймээс голд шувуу харагдсангүй. Харин голоос холгүй зайд агаарт Тураг гогой, Өрөв тас болон Сохор элээ зэрэг шувууд бусдаас маш их байлаа. Бид ойролцогоор 200 орчим сохор элээг агаарт тоолсон бол мөн төдий тооны элээг модон дээр бөөнөөр сууж байгааг тоолов. Иймээс тэнд ойролцоогоор 400 гаруй сохор элээ цугласан байсан. Намар болж тэдний нүүдлийн өмнөх цугларалт байсан байх. Бид агаарт буй элээнүүдийг тоолж байхдаа тэдэн дундаас 3 бахим бүргэдэйг олж харав. Тэд сохор элээтэй биеийн хэлбэр, хэмжээ болон өнгө зүсээр маш төстэй байсан боловч тэдний толгойн хоёр хажууд мөрөн дээр нь байх цагаан толбо маш тод байсан нь гайхалтай харагдаж байлаа. Бид Сонгино хайрхан уулын орчмоос цэвэршүүлэх байгууламжын зүг хөдөллөө. Бид нуур руу явж байх замдаа тэнгэрт 6 нөмрөг тас, 1 шилийн сар мөн 1 балч гоорбис харав. Нууран дээр ирэхэд нуурын эрэг дагуух зэгсэнд болон нуурын эргийн ойролцоо 46 ширхэг Хөх дэглий болон 30 гаруй Тураг гогой тоолсон ба тэдний зарим нь нуурын голд уснаас цухуйсан төмөр дээр сууцгааж байв.
4 дүгээр цахилгаан станцын дэргэдэх нуур
Бахим бүргэдэй Hieraaetus pennatus
200 орчим Сохор элээ Milvus migrans тэнгэрт
Шувуу ажиглагчид
Харсан шувууд:
Сохор элээ Milvus migrans
Хээрийн бүргэд Aquila nipalensis
Нөмрөг тас Aegypius monachus
Шилийн сар Buteo hemilasius
Идлэг шонхор Falco cherrug
Начин шонхор Falco tinnunculus
Амарын шонхор Falco amurensis
Балч гоорвис Pernis ptilorhynchus
Бахим бүргэдэй Hieraaetus pennatus
Намгийн сахиа Circus spilonotus
Хар өрөвтас Ciconia nigra
Хөх дэглий Ardea cinerea
Тураг гогой Phalacrocorax carbo
Умардын хавтгаалж Vanellus vanellus
Эгэл хараалай Sterna hirundo
Улаан хөлт хөгчүү Tringa totanus
Мөнгөлөг цахлай Larus argentatus
Хурган цахлай Larus minutus
Халзан түнжүүр Fulica atra
Хээрийн бор шувуу Passer montanus
Оронгийн бор шувуу Passer domesticus
Хөхвөр тагтаа Columba rupestris
Улаан хошуут Pyrrhocorax pyrrhocorax
Хон хэрээ Corvus corax
Хар хэрээ Corvus corone
Алагтуу хэрээ Corvus dauricus
Гизэгт шумбуур Aythya fuligula
Улаантолгойт шумбуур Aythya ferina
Бор нугас Anas strepera
Ангир Tadorna ferugenia
Анхидал Tadorna tadorna
Шөвгөн хараалж Gallinago gallinago
Бүхт дуутшувуу Phylloscopus fuscatus
Хөх цэгцгий Motacilla alba
Шар цэгцгий Motacilla flava
Усны шийхнүүхэй Antus spinolotus
Адууч чогчого Oenanthe oenanthe
Бүжимч чогчого Oenanthe isabellina
Эвэрт болжмор Eremophila alpestris
Тухайн өдөр шувуу ажиглахаар: Давид Тордофф, Диана Тордофф, Б. Нямбаяр, Б.Баяржаргал, Г.Амархүү, И. Сарангэрэл П.Ганхуяг нар явав.