Wednesday, March 19, 2008

Сонгино хайрхан уул болон тvvний орчмын Туул голын шувууд

2008 оны 3 дугаар сарын 16-нд бид 10:00 цагт Байгаль Орчны яамны урд цуглаж 10:40 минутаас МУБИС-ийн буудлаас Нисэх-МУИС гэсэн 11 номерын автобусанд сууж Нисэх рүү хөдөлсөн. 11:00 цагийн үед Нисэхэд ирж тэндээсээ цааш Сонгины микроавтобусанд суугаад Сонгины эцэсийн буудал дээр бууж тэндээсээ цааш хөдөлж Сонгины гүүрэн дээр ирэхэд 11:30 минут болж байв. Ийнхүү бид гүүрнээс баруун тийш Туул голын хөндий (A), мөн Сонгино хайрхан уулын урд энгэр болон баруун энгэрүүдээр (В) явж шувуу ажиглалаа.

Туул гол

Сонгино хайрхан уул

Их хөхбух

Ангир

Харцага

Ажиглагчидын бүрэлдэхүүн

Харсан шувууд:
Алаг шаазгай ( Pica pica)- (A)
Хар хэрээ (Corvus corone)- (A)
Хон хэрээ (Corvus corax)- (A), (В)
Улаан хошуут (Pyrrhocorax pyrrhocorax)- (A)
Хээрийн бор шувуу (Passer montanus)- (A), (В)
Оронгийн бор шувуу (Passer domesticus)- (A)
Хөхвөр тагтаа (Columba rupestris)- (A)
Их хөхбух (Parus major)- 4, (A)
Ангир (Tadorna feruginia)- 100 орчим, (A)
Алагтуу (Corvus dauricus)- (A)
Хан бүргэд (Aquila heliaca)- 1, (В)
Харцага (Accipiter sp)- 1, (В)
Начин шонхор (Falco tinnunculus)- 1, (В)
Шоорон алаг болжмор (Eremophila alpestris)- 4, (В)
Шар хөмсөг хөмрөг (Emberiza cioides)- 3, (В)

Ажиглагчид:
П.Ганхуяг (Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төв), А.Бүрэнзэвсэг (SBN телевизийн мэдээллийн албаны сэтгүүлч), Д.Түвшинжаргал (Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг), Todd R. Forsgren (Photography, USA), Б.Батцэцэг (МУБИС-ийн магистрант), Л.Мягмаржав (МУИС-ийн Экологи-Эрдэм Клуб), Б.Содонзул (Анагаах Ухааны Их Сургуулийн оюутан), М.Намуунаа (Улаанбаатар хотын 31-р дунд сургуулийн сурагч), Б.Замбагацэцэг (МУИС-ийн Экологи-Эрдэм Клуб), Ү.Төвшин (МУИС-ийн Экологи-Эрдэм Клуб), Б.Мөнхдорж (ХУИС-ийн оюутан)

Ажиглалтын үед харсан шувуудын амьдрах орчны тухай:
Биднийг Сонгины гүүрнээс баруун тийш Туул голын салж урссан жижиг хэсэгт чулуугаар өрсөн гармаар гарах үед маш олон загаснууд голд үхсэн байсан. Үхсэн загаснуудыг бид зөвхөн голын мөс хайлсан хэсэгт харав. Хайлаагүй хэсгүүдийн дор үүнээс ч олон загаснууд үхсэн байгаа байх. Гол болон голын эргэн тойрны орчин маш муухай, муудсан зүйлсийн үнэр хаа сайгүй үнэртэж, огтлогдсон модод их байсан. Мөн загас үхсэн голын салаа хэсгийн урд талд Ангир шувууд олноороо хайрган дээр амарч байсан ба тэдний ихэнх нь өнгө зүс муутай харагдсан. Үүнийг бид тэдний амьдрах орчны бохир байдалтай холбоотой хэмээн ярилцав. Амьтадын өнгө зүс хүрээлэн буй орчныхоо өөрчлөлтийг даган хувьсдаг. Амьдрах орчноо өнгө сайтай, цэвэрхэн байлгах нь хүмүүс биднээс хамааралтай учир үзэсгэлэнт шувуудынхаа амьдрах орчныг хайрлан хамгаалцгаая!


Туул голын жижиг салаа хэсгийн усны бохирдол болон түүнд үхсэн загаснууд