Тиймээс ч Монголын иргэдийн дунд шувуудын мэдлэгийг нь дээшлүүлэх, шувуудын ач холбогдлыг таниулах, шувуу сонирхогчдын тоог нэмэгдүүлэх үүднээс Монголын Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төвийн дэмжлэгтэйгээр 2007 оны намар Монголын Шувуу Ажиглагчдын Клуб (Bird Watching Club of Mongolia) байгуулагдлаа. Манай Клуб байгальдаа хайртай, шувуудаа таньж мэдэх сонирхолтой, амралтын өдрүүдээ зөв боловсон өнгөрүүлэх эрмэлзэлтэй хүмүүст үргэлж нээлттэй байна.
Бидний өнгөрсөн хугацаанд хийгээд байгаа шувуу ажигласан замналууд:
- Богд хан уулын баруун хойд Туул гол, Зайсангийн ам, Цэвэрлэх байгуулламжын нуур
- Хүрэл тогоот орчим, Шажин хурхын амны төмөр замын тойрог
- Их тэнгэрийн амны гүүр, Зайсангийн орчим Туул голын гүүрнээс эхлэн голын шугуйгааа даган зүүн зүгт ойролцоогоор 2 км явж ажиглалт хийсэн.
- Зайсангийн орчим Туул голын гүүрнээс эхлэн голын шугуйгаа даган зүүн зүгт ойролцоогоор 2 км явж ажиглалт хийсэн.
Одоогоор бидний хийж буй аялалууд хотын ойролцоох цэцэрлэгүүдэд чиглэж байгаа бөгөөд санхүүгийн боломжгүйгээс олон хүн хамарсан аялалуудыг хотоос зайдуу хийж чадахгүй байна. Тиймээс энэ талаар туслалцаа олж чадах хүн байвал чухал бөгөөд энэ тал дээр хүн бүхэнийг санаа тавьж ажиллахыг уриалж байна.
Зохицуулагчын харилцах хаяг:
П.Ганхуяг
Утас: 88089877
И-майл: mongolbirdclub@yahoo.com
Клубын и-майл: http://groups.yahoo.com/group/mongolbirdclub/
Гишүүддээ хандах майлээ энэ хаягаар явуулна уу: mongolbirdclub@yahoogroups.com
Гишүүн болох хүсэлтээ энэ хаягаар явуулна уу: mongolbirdclub-subscribe@yahoogroups.com
Гишүүнээс гарах хүсэлтээ энэ хаягаар явуулна уу: mongolbirdclub-unsubscribe@yahoogroups.com
No comments:
Post a Comment