Шувуунд хайртай хүн бүхний уулзах өдөр!
Эхний өдөр
Зохион байгуулагч: Монголын шувуу ажиглагчдын клуб, Монголын зэрлэг
амьтан судлах хамгаалах төв
Хаана: Sweet Café (Шинжлэх ухаан мэдээллийн төвийн урд,
Интэр номын их дэлгүүрийн ард, Biobeer зохион байгуулагддаг газар)
Хэзээ: 2014 оны 01 сарын 11 ны өдөр, 14:30 цагаас
15:00 цагт: Уулзалтын нээлт
15:10-15:30 цаг: Оролцогчдын FB танилцуулга (Д.Батмөнх)
15:30-15:50 цаг: “Монголын шувуу ажиглагчдын клубын товч
танилцуулга” (П.Ганхуяг)
15:50-16:10 цаг: Шувуу ажиглах хобби ба байгаль хамгаалал-
илтгэл(Б.Нямбаяр)
16:10-16:50 цаг: Монгол орны жигүүртэн амьтад 2013 гэрэл зургийн
уралдааны эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа
16:50-17:10 цаг: “Зураг төрсөн түүх” зургийн уралдааны эзэд
17:10-17:40 цаг: Монголын шувуу ажиглагчдын клубын шинэ вебсайтын
нээлт, танилцуулга (Амархүү, Ганхуяг)
17:40-18:00 цаг: Монголын шувуу ажиглагчдын клубын мэдээллийн сан
(Б.Баатархүү)
18:00-18:20 цаг: Л. Жаргалсайхан өөрийн шинэ шувууны фото албомаа танилцуулна
18:30-20:00 цаг: Чөлөөт цаг—Монгол орны шувууд – Хөгжөөнт
тоглоом(шагналтай)
Жич: зарим зүйл шувуудын фото зургаар үзэсгэлэн
гарахаас гадна маргааш нь болох шувуу ажиглах аялалд оролцохыг урьж байна.
Хоёр дахь өдөр
Шувуу ажиглах аяллын үеэр Шувууг хэрхэн ажиглах
талаар сургалт хийхээс гадна, хоёр нүдний дуран болон яндан дурангийн
хэрэглээний талаар ярилцана.
2014 оны 1 сарын 12 ны
өглөө 09.00 цагт Сүхбаатарын талбайн баруун талд Хөрөнгийн биржийн үүдэнд
уулзацгаана.
Аяллын маршрут: Сүхбаатарын талбай-Ногоон
нуур-Сонгино-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлээр явагдана. Ногоон нууранд
өвөлжиж буй усны шувуудыг харж, бүртгэнэ. Сонгинод жимсээр хооллохоор ирсэн
өвөлжиж буй жижг шувуудыг харна.
Аяллаар харах зарим
шувуудын нэрс:
Хот орчмын суурин
шувуудаас гадна, Хондон ангир, Алаг
шунгаач, Энхэт бялзуухай, Цэнхэр цанцаахай, Дөлөн цэгцүүхэй, Науманны хөөндэй,
Улаангүеэт хөөндэй, Хар гүеэт хөөндэй, Их хөхбух, Номин хөхбух, Хар толгойт
хөхбух, Хүрэн толгойт хөхбух, зарим зүйл тоншуул гэх мэт....