Friday, February 29, 2008

Клуб дуран, телескоптой боллоо

Англи улсын Эзэн хааны шувуу хамгаалах нийгэмлэгээс (RSPB-Royal Society for Protection of Birds) МШАК-ийн үйл ажиллагааг дэмжин 4 ширхэг дуран, 1 ширхэг телескоп хөлийн хамтаар бэлэглэлээ. Энэхүү ажлыг хөөцөлдөж бүтээсэн Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн Нямбаяр, мөн тээврийн зардалгүйгээр Англиас авчирахад тусалсан Birdlife International байгууллагын Жак Тордофф ахдаа клубын гишүүдийн өмнөөс талархалаа илэрхийлж байна. Одоо бид өөрсдийн гэсэн дуран хэрэгсэлтэй болсон тул шувуу ажиглах аялалууд маань улам үр дүнтэй бас сонирхолтой болох боломжтой болж байна.

1 comment:

  1. Маш сайхан үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдүүд байна. Танайх хаана байрладаг юм бэ?

    ReplyDelete