МШАК-ын гишүүд 2008 оны 02 сарын 17 нд Зайсан толгойн хойд талын Туул голын гүүрнээс эхлэн голын шугуйгаа даган зүүн зүгт ойролцоогоор 2 км явж шувууны ажиглалт хийлээ. Энэ өдөр тэнгэр цэлмэг, дулаахан сайхан өдөр байв. Энэ удаагийн аялалд П.Ганхуяг, А.Бүрэнзэвсэг, Д. Түвшинжаргал нар явлаа.


Алаг шаазгай (Pica pica)
Хөхвөр тагтаа (Columba livia)
Хон хэрээ (Corvus corax)
Хар хэрээ (Corvus corone)
Хээрийн бор шувуу (Passer montanus)
Оронгийн бор шувуу (Passer domesticus)
Нөмрөг тас (Aegypius monachus) -2
Их хөх бух (Parus major) -8
Номин хөх бух (Parus cyanus) -4
Алаг тоншуул (Dendrocopos sp) -1

Хон хэрээ
No comments:
Post a Comment