Sunday, December 16, 2012

Хонин тоодогийн судалгааг дэмжээрэй

Энэ өдрийн мэнд нөхдөө,
Бид та бүхнийг хонин тоодгийн судалгааны төслийг дэмжихийг уриалах гэсэн юм аа. Энэ төсөл манай улсад шувуу судалгааны чиглэлээр хэрэгжиж байгаа үр дүн сайтай төслүүдийн нэг бөгөөд төслийн хүрээнд судалгааны их олон ажлыг хийж амжуулаад байна. Мөн Монголын нилээн хэдэн оюутан залуус энэ төслийн шугмаар магистрын ажлаа хийж, мөн судалгааны сүүлийн үеийн арга барил эзэмшээд байна.
Судлаач Мими Кесслер болон Монголын залуу судлаач нар хонин тоодгийн нүүдэлийг сансрын дамжуулагчын тусламжаар сүүлийн хэдэн жил судалж байна. Энэ ажлыг үргэлжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Иймд та бүхнийг энэ төсөлтэй танилцаж улмаар дэмжихийг уриалж байна.



Доорх линкрүү орж хандивын хуудастай танилцаарай http://www.rockethub.com/projects/10600-mongolian-myth-bustards#description-tab

Тэгээд таалагдвал Fund This Project гэдэг дээр дарж хандив өгнө үү.

No comments:

Post a Comment