Friday, September 5, 2008

Биокомбинат болон тvvний орчимд харсан шувууд...

Бид энэ өдөр Биокомбинат болон түүний орчмын Туул гол, Сонгино Хайрхан уулын дагуух төмөр зам болон 4 дүгээр цахилгаан станцын баруун урд байх цэвэршүүлэх байгууламжын дэргэдэх нуур зэрэг газруудад шувуу ажиглав. Биднийг Туул голын орчимд ирэхэд явган аялагчид болон жимс түүгчид олон байсан. Тиймээс голд шувуу харагдсангүй. Харин голоос холгүй зайд агаарт Тураг гогой, Өрөв тас болон Сохор элээ зэрэг шувууд бусдаас маш их байлаа. Бид ойролцогоор 200 орчим сохор элээг агаарт тоолсон бол мөн төдий тооны элээг модон дээр бөөнөөр сууж байгааг тоолов. Иймээс тэнд ойролцоогоор 400 гаруй сохор элээ цугласан байсан. Намар болж тэдний нүүдлийн өмнөх цугларалт байсан байх. Бид агаарт буй элээнүүдийг тоолж байхдаа тэдэн дундаас 3 бахим бүргэдэйг олж харав. Тэд сохор элээтэй биеийн хэлбэр, хэмжээ болон өнгө зүсээр маш төстэй байсан боловч тэдний толгойн хоёр хажууд мөрөн дээр нь байх цагаан толбо маш тод байсан нь гайхалтай харагдаж байлаа. Бид Сонгино хайрхан уулын орчмоос цэвэршүүлэх байгууламжын зүг хөдөллөө. Бид нуур руу явж байх замдаа тэнгэрт 6 нөмрөг тас, 1 шилийн сар мөн 1 балч гоорбис харав. Нууран дээр ирэхэд нуурын эрэг дагуух зэгсэнд болон нуурын эргийн ойролцоо 46 ширхэг Хөх дэглий болон 30 гаруй Тураг гогой тоолсон ба тэдний зарим нь нуурын голд уснаас цухуйсан төмөр дээр сууцгааж байв.

4 дүгээр цахилгаан станцын дэргэдэх нуур

Бахим бүргэдэй Hieraaetus pennatus

200 орчим Сохор элээ Milvus migrans тэнгэрт

Шувуу ажиглагчид

Харсан шувууд:
Сохор элээ Milvus migrans
Хээрийн бүргэд Aquila nipalensis
Нөмрөг тас Aegypius monachus
Шилийн сар Buteo hemilasius
Идлэг шонхор Falco cherrug
Начин шонхор Falco tinnunculus
Амарын шонхор Falco amurensis
Балч гоорвис Pernis ptilorhynchus
Бахим бүргэдэй Hieraaetus pennatus
Намгийн сахиа Circus spilonotus
Хар өрөвтас Ciconia nigra
Хөх дэглий Ardea cinerea
Тураг гогой Phalacrocorax carbo
Умардын хавтгаалж Vanellus vanellus
Эгэл хараалай Sterna hirundo
Улаан хөлт хөгчүү Tringa totanus
Мөнгөлөг цахлай Larus argentatus
Хурган цахлай Larus minutus
Халзан түнжүүр Fulica atra
Хээрийн бор шувуу Passer montanus
Оронгийн бор шувуу Passer domesticus
Хөхвөр тагтаа Columba rupestris
Улаан хошуут Pyrrhocorax pyrrhocorax
Хон хэрээ Corvus corax
Хар хэрээ Corvus corone
Алагтуу хэрээ Corvus dauricus
Гизэгт шумбуур Aythya fuligula
Улаантолгойт шумбуур Aythya ferina
Бор нугас Anas strepera
Ангир Tadorna ferugenia
Анхидал Tadorna tadorna
Шөвгөн хараалж Gallinago gallinago
Бүхт дуутшувуу Phylloscopus fuscatus
Хөх цэгцгий Motacilla alba
Шар цэгцгий Motacilla flava
Усны шийхнүүхэй Antus spinolotus
Адууч чогчого Oenanthe oenanthe
Бүжимч чогчого Oenanthe isabellina
Эвэрт болжмор Eremophila alpestris
Тухайн өдөр шувуу ажиглахаар: Давид Тордофф, Диана Тордофф, Б. Нямбаяр, Б.Баяржаргал, Г.Амархүү, И. Сарангэрэл П.Ганхуяг нар явав.

Thursday, June 5, 2008

Шувуудын нvvдэл vргэлжилсээр л ...

Монгол орны Төв хэсгээр дайран өнгөрөх нүүдлийн шувуудын цуваа үргэлжилсээр л байна. ганц, хоёроороо болон олон тоогоороо сүрэглэн нүүж буй шувуудыг харахад маш сайхан. Хамгийн гайхалтай нь бид өнгөрсөн 5-р сарын 25-28 ны хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх "Ээж хад" орчмын жижиг хадтай уулын хээрт явж байгаад гоорбисын хоёр том сүрэгтэй таарсан тэд нийтдээ 72 ширхэг байсан ба эхний сүрэг өглөөний 9:00 цагийн үед /42 ширхэг/, хоёрдахь сүрэг /30 ширхэг/ 12:30 минутын үед тааралдсан. Энэ үед бороо орж байсан ба тэд маш нам доогуур нисэж байсан.

Балч гоорвис Pernis ptilorhynchus

Saturday, May 10, 2008

Монгол Улсад шувуу тэмдэглэх Анхдугаар уулзалт семинар

Юуны өмнө эрхэм та бүхэнд Дэлхийн нүүдлийн шувууны өдрүүдийн мэндийг хүргэе. 5 дугаар сарын 09-ны өдөр Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол Улсад шувуу тэмдэглэх Анхдугаар уулзалт, семинарыг амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

Далавчны тэмдэг бvхий Идлэг шонхор (Falco cherrug)-ын ангаахай

Далавчны тэмдэгтэй Мoнгoлoг цахлай (Larus mongolus)

Хvзvvвчтэй Уулын алуу (Anser indicus)
Энэхүү хуралд Монголын төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, мэргэжилтэн, оюутнууд, гадаадын шувуу судлаачид өргөнөөр оролцсон маш үр өгөөжтэй уулзалт болж Монголын шувуу судлалын түүхэн дэх шувуу тэмдэглэсэн үеэс эхлэн өнөөг хүртэл авч хэрэгжүүлж буй ажилуудын талаар болон цаашид Монгол улсад шувуу тэмдэглэх, бөгжлөхтэй холбоотой Засгийн газрын хууль, тогтоомж, түүний мөрдөх дүрэм журмын талаар танилцууллаа. Хуралд Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэгийн малын эмч Мартин Гилбэрт, Байгаль Орчны Яамны Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга С.Баярхүү, Биологийн Хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн эрхлэгч Н.Цэвээнмядаг, Тайландын Банкогийн Их сургуулийн мэргэжилтэн Филип Раунд, Аризонагийн Их сургуулийн докторант Мими Кеслир, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэгийн судлаач Ж.Лосолмаа нар өөрсдийн судалгааны ажил мөн Монголын болон дэлхийн хэмжээнд шувуу тэмдэглэсэн түүх, арга, түүний ач холбогдлын талаар илтгэл, ярилцлага хийлээ. Хурлын төгсгөлд Мэдээллийн сан ба хэрэгцээ сэдэвт ярилцлага болсон ба ирсэн хүмүүс өөрсдийн санаа бодол, сэтгэгдлийн талаар асууцгааж мөн Монголд урьд өмнө нь шувуу тэмдэглэж, бөгжлөж байсан мэдээллүүдийг хэрхэн нэгтгэж нэгдсэн нэг системд оруулах, цаашид зөвхөн нэг системийг мөрдөх гэх мэтчилэн олон олон чухал зүйлсийг хэлэлцсэн үр дүнтэй хурал болсон.

Monday, May 5, 2008

WORLD MIGRATORY BIRD DAY

Migratory Birds - Ambassadors for Biodiversity
10-11 May 2008

Are you fascinated by the phenomenon of bird migration? Are you worried about the threats migratory birds are facing? Do you want to help raise awareness for migratory birds or are you already planning a bird-related activity, such as a bird watching excursion, a presentation or similar?

Then come and join hundreds of others around the world in the upcoming WORLD MIGRATORY BIRD DAY CELEBRATION taking place on 10-11 MAY 2008! World Migratory Bird Day is a global initiative devoted to promoting migratory birds and their conservation worldwide. The theme for this year is “Migratory Birds – Ambassadors for Biodiversity”

Greylag Goose on migration

To make World Migratory Bird Day a commemorative event celebrated throughout the world, we strongly count on the support and contributions of interested individuals and dedicated organisations. By registering your planned activity on the WMBD website, you can help promote this global event and link your own event to the many other activities taking place around the world that weekend. Registering is simple and it only takes a few minutes! Take a look at our website to learn more about World Migratory Bird Day and how to register your activity online:http://www.worldmigratorybirdday.org/

The above website provides information on migratory birds and this year’s theme on biodiversity, it also gives an impression of WMBD activities that took place in 2006 and 2007. Please have a look and get inspired for your own World Migratory Bird Day event in 2008!

Demoiselle Cranes on migration to Mongolia


On the website you will also find an announcement, a short WMBD trailer and the electronic version of the WMBD 2008 poster for download. We would like to kindly ask you to help promote World Migratory Bird Day by further circulating this message and by featuring news about WMBD in your own electronic or print media resources prior to the WMBD weekend. Please do not hesitate to adjust the announcement to suit your communication needs and help spread the news about this years’ WMBD!

Thank you for your help and continued support - we look forward to celebrating this global event with you!

Yours Sincerely
Bert Lenten
Executive Secretary
UNEP/AEWA Secretariat

Wednesday, April 23, 2008

BirdLife International манай Клубт сэтгvvлээ илгээлээ

BirdLife International нь жил бүр WorldBirdwatch сэтгүүлийг хэвлэн гаргаж 28$-аар худалддаг ба түүндээ дэлхийн олон орны шувуу ажиглагчид болон дэлхийн шувуудын амьдралын тухай олон сонирхолтой зүйлсийг хэвлэдэг.


BirdLife International нь Монголын шувуу ажиглагчдын үйл ажиллагааг дэмжин өөрсдийн энэхүү сэтгүүлийг бидэнд бэлэг болгон илгээлээ. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт сүүлийн жилүүдэд цаг агаарын нөлөөнөөс болж шувуудын амьдрах орчинд гарч буй өөрчлөлтүүдийн тухай болон судлаачдын хийж буй судалгаа, төслүүдийн талаар бичсэн байна.

Sunday, April 6, 2008

Азийн махчин шувуу судлаачдын 5-р симпозиум

Азийн махчин шувуу судлаачдын 5-р симпозиум Вьетнам улсын нийслэл Ханой хотоос баруун зүгт 70 км-т орших Там Дао үндэсний цогцолборт газарт 4 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Симпозиум болж буй Там Дао цогцолборт газар уулын өндөрлөг хэсэгт байрлах ба эргэн тойрон битүү ой мөдоор бүрхэгдсэн, үргэлж л манантай байлаа.
Энэхүү хуралд Ази тивийн 10 гаруй орны судлаачид болон Америк, Орос, Англиас ирсэн нийт 80 гаруй судлаачид оролцож өөрсдийн судалгааны тайлан, илтгэлүүдийг тавьж, Ази төдийгүй дэлхийн хэмжээнд махчин шувуудын өнөөгийн төлөв байдал тэдгээрийн нүүдэл шилжилт зэрэг олон асуудлуудаар амжилттай хуралдлаа.

Уг симпозиум 2-3 жилд нэг удаа зохион байгуулагддаг ба симпозиумыг Азийн Махчин Шувуу Судлах Хамгаалах Сүлжээ (Asian Raptor Research Conservation Network) http://www.5b.iglob.ne.jp~raptor/index.htm зохион байгуулдаг. Хурлын эхний хоёр өдөр илтгэл хэлэлцүүлж, сүүлийн өдөр махчин шувуудын нүүдэл ажиглах аялал хийсэн.
Хурлын явц дунд Япон болон Тайванаас ирсэн оролцогсод залуу судлаачдын ажлыг дэмжиж буйгаа илэрхийлэн хурал зохион байгуулж буй Вьетнам улсад олон сайхан дуран, зургийн аппаратуудыг бэлэглэж хүмүүсийг баярлууллаа.

Азийн махчин шувуу судлаачдын 6-р симпозиум Монголд болно

Хурлын хоёр дахь өдрийн үдээс хойш Азийн махчин шувууны тодорхойлох бичиг хэвлэх, азийн махчин шувуу судлаачдын бүтээлүүдээр сэтгүүл хэвлэх зэрэг олон асуудлыг ярилцав, хурлын төгсгөлд дараагийн 6-р симпозиумыг хэзээ, хаана зохион байгуулахыг хэлэлцлээ. Дараагийн симпозиумыг хийх улсад Тайланд, Монгол хоёр саналаа өгч хүмүүс ярилцсаны эцэст 6-р симпозиумыг Монгол зохион байгуулах боллоо.

Махчин шувуудын нүүдэл ажиглах аялал
Сүүлийн өдөр бид өглөө эрт 7 цагт буудлаас хөдөлж, доош уруудан 5 км орчим явж зогсон шувуудын нүүдлийг ажиглалаа. Биднийг энд ирэхэд манантай хэвээрээ байсан.

Биднийг шувуу ажиглах дундуур Ханой хотын дунд сургуулийн сурагчид хүрэлцэн ирж шувуу ажиглах үйл явцтай танилцав. АМШСХС-ний ерөнхийлөгч Тору Ямазаки хүүхдүүдэд махчин шувуудын олон янз байдал, нүүдэл шилжилт, дэлхийн тархалт болон тэлгээрийн ач холбогдлын талаар тайлбарлаж өгөв. Бид ирснээсээ хойш шувуу харалгүй 30 минут орчим болсны дараа анхныхаа махчин шувууг олж харав. Энэ бол үүрсээ харцага байв. Төд удалгүй махчин шувуудын нүүдэл өмнөд, зүүн урд зүгээс хойт, баруун хойт зүгийг чиглэн цувж эхлэв.

Бид энэ их нүүдлийн хамгийн эхэнд загасч явлагыг харав. Там Дао цогцолборт газар махчин шувуудын нүүдлийг харахад хамгийн тохиромжтой байсан. Бид энд хагас өдөр ажиглалт хийж нийтдээ 16 зүйл махчин шувуу бүртгэлээ.

Wednesday, March 19, 2008

Сонгино хайрхан уул болон тvvний орчмын Туул голын шувууд

2008 оны 3 дугаар сарын 16-нд бид 10:00 цагт Байгаль Орчны яамны урд цуглаж 10:40 минутаас МУБИС-ийн буудлаас Нисэх-МУИС гэсэн 11 номерын автобусанд сууж Нисэх рүү хөдөлсөн. 11:00 цагийн үед Нисэхэд ирж тэндээсээ цааш Сонгины микроавтобусанд суугаад Сонгины эцэсийн буудал дээр бууж тэндээсээ цааш хөдөлж Сонгины гүүрэн дээр ирэхэд 11:30 минут болж байв. Ийнхүү бид гүүрнээс баруун тийш Туул голын хөндий (A), мөн Сонгино хайрхан уулын урд энгэр болон баруун энгэрүүдээр (В) явж шувуу ажиглалаа.

Туул гол

Сонгино хайрхан уул

Их хөхбух

Ангир

Харцага

Ажиглагчидын бүрэлдэхүүн

Харсан шувууд:
Алаг шаазгай ( Pica pica)- (A)
Хар хэрээ (Corvus corone)- (A)
Хон хэрээ (Corvus corax)- (A), (В)
Улаан хошуут (Pyrrhocorax pyrrhocorax)- (A)
Хээрийн бор шувуу (Passer montanus)- (A), (В)
Оронгийн бор шувуу (Passer domesticus)- (A)
Хөхвөр тагтаа (Columba rupestris)- (A)
Их хөхбух (Parus major)- 4, (A)
Ангир (Tadorna feruginia)- 100 орчим, (A)
Алагтуу (Corvus dauricus)- (A)
Хан бүргэд (Aquila heliaca)- 1, (В)
Харцага (Accipiter sp)- 1, (В)
Начин шонхор (Falco tinnunculus)- 1, (В)
Шоорон алаг болжмор (Eremophila alpestris)- 4, (В)
Шар хөмсөг хөмрөг (Emberiza cioides)- 3, (В)

Ажиглагчид:
П.Ганхуяг (Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төв), А.Бүрэнзэвсэг (SBN телевизийн мэдээллийн албаны сэтгүүлч), Д.Түвшинжаргал (Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг), Todd R. Forsgren (Photography, USA), Б.Батцэцэг (МУБИС-ийн магистрант), Л.Мягмаржав (МУИС-ийн Экологи-Эрдэм Клуб), Б.Содонзул (Анагаах Ухааны Их Сургуулийн оюутан), М.Намуунаа (Улаанбаатар хотын 31-р дунд сургуулийн сурагч), Б.Замбагацэцэг (МУИС-ийн Экологи-Эрдэм Клуб), Ү.Төвшин (МУИС-ийн Экологи-Эрдэм Клуб), Б.Мөнхдорж (ХУИС-ийн оюутан)

Ажиглалтын үед харсан шувуудын амьдрах орчны тухай:
Биднийг Сонгины гүүрнээс баруун тийш Туул голын салж урссан жижиг хэсэгт чулуугаар өрсөн гармаар гарах үед маш олон загаснууд голд үхсэн байсан. Үхсэн загаснуудыг бид зөвхөн голын мөс хайлсан хэсэгт харав. Хайлаагүй хэсгүүдийн дор үүнээс ч олон загаснууд үхсэн байгаа байх. Гол болон голын эргэн тойрны орчин маш муухай, муудсан зүйлсийн үнэр хаа сайгүй үнэртэж, огтлогдсон модод их байсан. Мөн загас үхсэн голын салаа хэсгийн урд талд Ангир шувууд олноороо хайрган дээр амарч байсан ба тэдний ихэнх нь өнгө зүс муутай харагдсан. Үүнийг бид тэдний амьдрах орчны бохир байдалтай холбоотой хэмээн ярилцав. Амьтадын өнгө зүс хүрээлэн буй орчныхоо өөрчлөлтийг даган хувьсдаг. Амьдрах орчноо өнгө сайтай, цэвэрхэн байлгах нь хүмүүс биднээс хамааралтай учир үзэсгэлэнт шувуудынхаа амьдрах орчныг хайрлан хамгаалцгаая!


Туул голын жижиг салаа хэсгийн усны бохирдол болон түүнд үхсэн загаснууд